x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр "Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэгт нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд хүн төрөлхтний түүхнээ тодорсон аугаа удирдагч, монгол үндэстний бахархал, дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн жил монголчууд бид Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ойг хотол олноороо ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Түүхэн тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон.

Мөн Их эзэн хаан 1220 онд зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт, хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг  сэргээн байгуулах тухай зарлиг гаргасан.

Монголчууд бид Их эзэн Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл,  өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэж байх учиртай.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү “Монгол бахархлын өдөр” монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр, нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил, хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал болсон монголчууд бидний цог хийморийн эгшигэн судар, арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж байна.

Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Морин хуурын чуулгын хамт олон Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй  гайхамшигт өв соёл, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурынхаа гайхамшигт увдис, тал нутгийн тэнгэрлэг аялгуугаар хүмүүний сэтгэлийг уяраан баясгагч, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгын хамт олон Та бүхний монгол өв соёлоо даян дэлхийд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөнд алдаршуулан мандуулах эрхэм дээд үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 59 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 3 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 12 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 18 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 25 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 44 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 49 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 54 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 1 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 6 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 38 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top