x

Байлдагчийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас баржээ. Хүүгийн ар гэр рүү цэргийн ангийн захирагч утсаар ярьж, “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн харамсалтай мэдээ дуулгажээ.

Өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадаа очсон бөгөөд тэдний сэтгэл санаа, нөхцөл байдал хүнд байна. Тэд цэргийн ангид нэвтэрч захирагч болон хамт алба хааж байгаа байлдагчидтай уулзаж, камерийн бичлэг үзэхийг хүсч байгаа юм. Харин харамсалтай хэрэг гарсан цэргийн ангийн захирагч одоог хүртэл утас нь холбогдохгүй, талийгаачийн ар гэртэй уулзаагүй байна. 

Энэ харамсалтай хэргийн талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл өгөхөөр 22:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байна.

Өнөөдөр өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байсан байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон. 

Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна.

Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа.

Албаны шалгалтаар одоогийн байдлаар буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Хоол унд гээд бүхий л зүйлийг шалгаж байгаа. Хяналтын камер бүрэн ажилладаг. Энэ баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа.  Бүх зүйл хуулийн дагуу шалгагдаж, Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэв.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөө өглөө дуудсаны дагуу хүүгийн аав, ээж хоёр очиж, задлан шинжилгээ хийхийг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд хүүгийнх нь үхэлд гадны нөлөө орсон хэмээн хардаж буйгаа илэрхийлэн тусламж хүсэж ZARIG.MN сайтад хандсан байна. 

Талийгаач хүүгийн аав хэвлэлд дараах зүйлсийг тодотгон ярьсан байна.

Тэрээр, "Миний хүү аравдугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэрэгт татагдаад 22-хон хоногийн дараа эрүүл саруул, сайхан бие бялдартай хүү маань нас барлаа. Бид цэргийн ангид маш их гомдолтой байна. Цэрэгт татагдаад хэд хоносны дараа ээж нь хүүтэйгээ уулзахаар ирэхэд уулзуулаагүй. Хүүдээ хэрэгтэй зүйлсийг аваад, ямар цэрэг болж вэ гэж харахаар ирсэн юм. Хүү минь энэ жил төгсөх курсын оюутан тул “Сургуулиа төгсөөд цэрэгт явна” гэж ярьдаг байсан. Тийм ч учир сургуулиас нь бичиг авч очсон боловч шууд албанд татаж, үсийг нь хүчээр хуссан гэж хүү минь ярьсан. Өнгөрсөн жил цэргийн зарлан дуудах хуудас ирсэн боловч сургуулиас нь бичиг гаргаж өгөөд татагдаагүй. Гэтэл энэ жил хүчээр цэрэгт татсан" гэсэн юм.

Харин Цагдаагийн ерөнхий газраас "Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна" хэмээн мэдээллээ. 

Мэдээлэлд, Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Хугацаат цэргийн алба хаагч "Д" нь 2023 оны 02 дугаар ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд түүний амь хохирсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Яг одоо 23:10 минутын байдлаар Талийгаачийн ар гэрийнхэн болон тус цэргийн ангид алба хааж байгаа байлдагчдын гэр бүл, иргэд Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн гадаа цуглан зул өргөж, эмгэнэл илэрхийлэн, албаныхан ирж уулзахыг хүлээсээр байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top