x

“E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, хамтарч ажиллахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ.

Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.  

Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем,  мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын  329 нь хувийн хэвшлийнх.  Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх,  эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.  Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэв. Монгол Улсын нэгдсэн вебтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д  ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

“E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй,  тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.

Уулзалтад оролцогчид мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай, ажлын ачаалал, цалин хөлс зэргээс шалтгаалан ажлаас гарах нь их, ажлын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох,  хэрэглээнд нэвтрүүлэх,  Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах,  системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх салбар дундын уялдааг хангах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт  асуудалд анхаарч  өгөхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал гэдгийг тэмдэглээд инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулах санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Засгийн газар бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжихээ гэдгээ илэрхийлэв.  Уулзалтаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.  

Манай улс  2020 оны аравдугаар сарын 02-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 4 цаг 1 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 5 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 14 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 20 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 27 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 46 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 51 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 56 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 3 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 8 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 40 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top