x

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний мягмар гаригт тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд "Чингис хаан" одон гардуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил тус хүндэтгэлт төрийн одонг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж яваа "Морин хуурын чуулга" Чингис хаан одонг хүртээхээр болжээ.

“Чингис хаан” одонг нийт 13 эрхэм, нэг хамтлаг өмнө нь хүртэж байв.

  • Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, 2005 он;

  • Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, 2006 он;

  • 2007-2008 онд завсарласан;

  • Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, 2009 он;

  • Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, 2010 он;

  • Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Н.Багабанди, 2011 он;

  • Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, 2012 он;

  • Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд Д.Содном, 2013 он;

  • Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Х.Намсрай, 2014 он;

  • Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, 2015 он;

  • Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, 2016 он;

  • Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, 2017 он;

  • Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож, эх хэлээрээ уран бүтээлээ туурвин дэлхий дахинаа Монголын соёл урлагийг сурталчилсан “The Hu” хамтлаг, 2019 он;

  • 2020 онд цар тахлын улмаас тус тэмдэглэлт өдрийг цуцалсан болно.

  • Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад, 2021 он;

  • Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, 2021 он;

  • 2022 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготов, АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт тус тус хүртээсэн юм.

Сануулахад, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилгаар “Чингис хаан” одонг хүртээж эхэлсэн. Ингэхдээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж олгохоор тогтоож, эхний зургаан хүнд гардуулж байв.

Харин үүний дараа тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан байдаг.

"Чингис хаан" одонг олгодог болох шийдвэрийг анх 2005 онд гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 4 цаг 0 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 4 цаг 4 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 4 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 4 цаг 14 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 6 цаг 19 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 6 цаг 26 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 46 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 50 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 55 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 7 цаг 3 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 7 цаг 7 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 39 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top