x

2024 оны Төсвийн хууль Ерөнхийлөгчийн хоригт орж магадгүй

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ 2024 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Гэвч Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын баталсан ирэх оны төсөв хоригт орж магадгүй болчихоод байна.

Өмнөх жил баталсан (2023 оны төсөв 20 их наяд 475.3 тэрбум төгрөг) төсвөөс даруй 7 их наядаар нэмэгдсэн байна, эдийн засаг чинь ингэж өсөөгүй байна, сонгуулийн жилийн төсөв боллоо энэ тэрээ бүр хаячихъя. Угаасаа энэ мэт зүйлийг манай парламент, Засгийн газар тоохоо болиод удаж байгаа. Тийм болохоор толгой өвтгөсөн олон тоо ярилгүй маш ойлгомжтой бөгөөд тодорхой, нийтэд ил болж "гэрэл цохисон" нэг хоёрхон жишээ хэлье. 

Төсвийн эцсийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль зөрчсөн төсөв батлах гээд байна аа. Хуулийн зөрчилтэй ийм асуудлаар санал хураалт явуулж чадахгүй нээ” гэж хэлээд алхаа шидчихээд гүйгээд явчихсан. Тэгсэн чинь хөөрхий, “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо” гэгчээр дэд дарга Л.Мөнхбаатар инээд алдаж гүйж ирээд, нөгөө муу алхыг нь тосч аваад, салж унатал нь балбасаар байгаад төсвөө баталчихлаа. УИХ-ын дарга ч яах вэ, “Би үхэхээр чи үх” л болж байгаа юм л даа. Гол нь нөгөө батлагдсан төсөв нь маш олон хуулийг зөрчөөд, зөрчөөд явчихсанд байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн олон заалтыг удаа дараа зөрчөөд байна аа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс өөрийн амаар хэлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг жишээ нь, яг энэ парламент 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан байна. Баталсан цагаас нь хойш огт мөрдөж байгаагүй хууль юмуу, эсвэл одоо мөрдөж болохоо больчихсон уу?

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөн л 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Батлагдаад жил зургаахан сар болж байгаа. Хэрэгжүүлж байсан эсэх нь бас л эргэлзээтэй.

Хуулийн гуравдугаар зүйл буюу “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт,

-төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчаас эхлээд төсвийн байгууллага, түүний албан тушаалтан,

-төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан, -төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан,

-Төв банк /Монголбанк/;

-Улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангууд энэ хуулийг дагаж мөрдөнө” гээд цагаан дээр хараар биччихсэн.

Мөн хуулийн 13.3-т “Улсын болон орон нутгийн төсөвт дараах зүйлсийг тусгахыг хориглоно” гээд

-хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах,

-техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ... гэх мэтчилэн нэрлэсэн байна.

Угаасаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл нь өөрөө Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн. Гэтэл дээр нь нэрмээд төсөв баталж байгаа УИХ нь өөрөө баталсан хуулийнхаа дээгүүр зүгээр л алхаад, алцайгаад гараад явчихлаа.

Үүнийг нь батлахын тулд нэг их тоо баримт ухаад, тооны машин нүдээд суух шаардлага ч байхгүй. УИХ-ын гишүүн Г.Ганболдын төсвийн эцсийн хэлэлцүүлэг дээр хэлсэн бас нэг үг бий. “УИХ-ын гишүүдийг тойрогтоо гурван тэрбум төгрөгийн санал өгөөрэй, зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэдэг зарчим тохирсон. Гэтэл 800 тэрбум 889 саяын төсөвт өртөгтэй, 2024 онд 244 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх дүнтэй 212 төсөл арга хэмжээ шинээр ороод ирсэн байна. Зарим төсөлд нь хэтэрхий өндөр зардал тавьсан байна. Зарчмаа бариад жоохон мөнгө тавиулсан гишүүд нь хохиролтой байна” гэж хэлсэн. Гурван тэрбумыг нь 76 тойргоороо үржүүлэхээр 228 тэрбум болоод байдаг. Гэтэл тэр нь дөрөв нугараад, 800 тэрбум болоод ороод ирэхээр чинь “зарчмаа барьсан” нөхөд нь хохирох нь тодорхой шүү дээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг билүү. Г.Ганболд гишүүн л мэдэхгүйдээ, эсвэл гэнэдээд хэлчихсэн болохоос биш угаасаа л байсан зүйл.

УИХ-ын гишүүд энэ 212 төсөл арга хэмжээг бүгдийг нь долоо хоногийн дотор ТЭЗҮ, зураг төслийг нь хийгээд Төсвийн байнгын хороо руу оруулна гэж байхгүй. Зүгээр л нэг сургуулийн, эсвэл цэцэрлэгийн засвар, өргөтгөл энэ тэр гэсэн нэр тавиад (уг нь тэрийг чинь тойргийн гишүүн биш, Боловсролын сайд нь оруулж ирэх ёстой юм) мөнгө хусдаг байхгүй юу. Тэгээд тэр мөнгөөрөө сонгуулийнхаа сэтгүүлийг хэвлүүлнэ, хэвлэл сайтуудыг худалдаж авна, тойргийнхондоо бэлэг тараана, найз нөхөд, хамаатан садангийнхаа компаниар дамжуулаад өөрийнхөө  халаасанд хийнэ. Үүний төлөө л УИХ-ын гишүүн болдог юм шүү дээ. Жилд тэрбумын ашигтай бизнес Монголд өөр хаана байна?

Ер нь бол УИХ-ын гишүүдийг тойргийн мөнгөөр авилгадаад төсвөө батлуулдаг ч тэр, тэрнээсээ давуулаад 800 тэрбумыг ямар ч зураг төсөл, ТЭЗҮ-гүй оруулж ирээд баталсан нь ч тэр, нэг талаас эрүүгийн гэмт хэрэг, нөгөө талаас хууль зөрчсөн үйл ажиллагаа. Тийм болохоор энэ батлагдсан төсвийг буцаах, УИХ, Засгийн газрыг хуулийн дэгээнээс салгах нь ганц арга зам Ерөнхийлөгчийн хориг л байна даа. Парламент, Засгийн газар хоёр нь нэг тал болчихоод хууль хулгайлж байхад ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч арай ч нэг нүдээ аниад өнгөрөхгүй биз дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 30 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 32 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 32 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 33 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 37 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 2 цаг 29 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 2 цаг 33 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 2 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 2 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 2 цаг 36 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 2 цаг 37 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 2 цаг 39 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 2 цаг 40 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 3 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 3 цаг 56 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 4 цаг 11 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 4 цаг 14 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 4 цаг 27 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 5 цаг 21 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top