x

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд ЕСБХБ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн “Хатуу хог хаягдлын салбар дахь институцийн хүчин чадлыг бэхжүүлэх болон Хотын өрийн удирдлагыг сайжруулах хөтөлбөр”-ийн техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Энэхүү техник тулалцааг ЕСБХБ болон Япон Улсын Засгийн газар хамтран буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сард багтаан батлуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн хоёр том зорилтод хүрэх эрх зүйн чадамжийг хотод бий болгохоор зорьж уг хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх зэрэг хотын бусад асуудлууд бий. Иймд НЗДТГ-аас ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно. Мөн цаашид эрх зүйн шинэ орчны хүрээнд санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, шинжилгээ, төлөвлөлт хийхэд техникийн зөвлөгөө авах, Улаанбаатар хотын бонд гаргах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

ЕСБХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач “Манай байгууллага хамтын ажиллагаатай улс орнуудынхаа хотуудтай түлхүү хамтарч, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрдэх чиглэлд ажилладаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын бонд гаргах бол маш чухал ажил. Бондоос босгосон хөрөнгөөр аль болох нарийн судалгаатай, ногоон хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов.

НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top