x

М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял!

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жил, эдийн засагч Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт хоёр жилийн ял оноожээ.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат бухимдаж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Уур минь хүрч байна! “Гэм хийгээгүй юм чинь санаа зоволтгүй ээ, үнэн мөн ялна” гээд явж байсан залуус өчигдөр өргөст торны цаана хайр найргүй шидэгдлээ. Ч.Отгочулуу, Н.Мөнхбат. Нэг нь Германд, нөгөө нь Австрид эдийн засаг, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол олсон залуус. Ажил хийж, ачаа үүрэлцэж явсанаас биш одоогийн Ардын намынхан шиг хуйгаар нь идэж ууж, хулгайлж хумслаж явсангүй. Тийм сэдэлгүй, ёс зүйтэй залуус. Отгочулуу бол манайдаа ховорхон сайн эдийн засагч. Хааяа пиво ууж хөгжилдөх, маазрахаас өөр хорхойд гэмгүй, цайлган, шулуухан. Мөнхбат бас цөөн тохиох банк санхүүгийн мэргэжилтэн. Төлөв даруухан, үг цөөтэй, ажилд махруу, ноён нуруутай эр хүн. Хөгжлийн банкийг хөлд ороогүй байхаас нь хүлээж аваад, ажлаа хүлээлгэж өгөх үедээ Монголын хамгийн том банк болгосон.

Үнэндээ бол АН-ын зурвасхан жилүүдэд Хөгжлийн банк утгаараа ажилласан. Ардын намын жилүүдэд замаа алдсан. Өчигдөр тэдэнд тус банкны барилгыг худалдаж авах шийдвэрт гарын үсэг зурсан, улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгөв.

Өөрөө авсан, идсэн, завшсан гэсэнгүй. “Шинжээч” нэртэй “1 дээр нэмэх 1 тэнцүү хэд гаргамаар байна” гэх төрлийн хүмүүс улсад учирсан хохирол тэд гээд тогтоочихсон. Гэтэл яг адилхан барилгын өөр давхраас худалдан авалт хийсэн хувийн хэвшил түүнээс ч илүү үнээр авсан байдаг. Энэ бол улс төрийн захиалгат ял. Өөр юу ч биш. Хуулийг буруу хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан энэ тэр нь бүр замаа алдсан. 2015 оны асуудлыг 2022 оны өөрчлөлтөөр хүндрүүлж шийдсэн. Яаж ийгээд АН-ын гэсэн тамгатай бол ял өг. Үр дүнд нь АН ч адилхан, МАН ч адилхан гэдэг нөгөөх л харлуулалтаа зогсоо зайгүй сэв. Өөрсдийн нам доторх өрсөлдөгч хэдэн хүнээрээ туг тахиж харуулна. Гадагш бол шударга ёсны төлөө тэмцэж байна гэдэг хэзээ ч дуусдаггүй үлгэрээ дахин үргэлжлүүлнэ. Тэмцээд л байдаг, кино үзүүлээд л байдаг, амьдралын чанар унаад л байдаг, хөргөгч хоосроод л байдаг.

Хэдэн жил сонгогчдыг хуурч, хэчнээн залуу боловсон хүчнийг золиослох юм, бүү мэд! Өнөөдөр 7-8 жилийн турш хилийн хориг тавиулж, дансаа хаалгаж, ажилд ч орох боломжгүй болж, гэр бүлдээ хаягдаж, шүүх цагдаагийн хаалга сахихаас өөр ажилгүй, дээвэргүй шоронд амьдаараа залхаан цээрлүүлэлт эдэлж байгаа АН-ын хэдэн арван залуу бий. Ардын намын шургуулган дотроос гарч ирэх тэдний нэрс тасрахгүй юм гэдэг нь өчигдөр батлагдлаа. Үндсэн хуулинд хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэж байхад, прокурорын байгууллага хэрэг нээж, хааж, түр хойш нь тавьж, хэрэгтэй үедээ гаргаж ирэн тоглож байна. Гэм буруугийн шүүх хурлын шийдвэр нь нэг тусдаа, ялын дүгнэлт нь нэг тусдаа гардаг дэлхийн туршлага манайд хэрэгждэггүй. Өмгөөлөгчдөд ижил тэнцүү эрх мэдэл өгч, яллах тал, өмгөөлөх тал хоёрт ижил боломж олгодог практик манайд үйлчилдэггүй. Шударга шийдвэр гаргахын төлөөх биш, хүнийг яллахын төлөөх Сталинч тогтолцооны сүнс өдгөө хэр тэнүүчилсээр, тэр нь улс төрийн багаж зэвсэг болсоор.

Хууль тогтоогчид оо, нам үл харгалзан наад хууль шүүхийнхээ системийг өөрчил, сайжруул! Өнөөдөр танд хамаагүй мэт боловч, маргааш хоолойнд чинь тулна. Тэгээд шударга ёс тогтдог бол хамаа алга. Шударга ёс тогтох биш, эздэдээ үйлчилдэг АТГ, тагнуул, цагдаа, тэдэнд гогдуулан дарамтлуулдаг шүүхийн хонгил гүнзгийрэх нь хатуу үнэн. Юун хөгжил дэвшил! Тамын тогоо, чөтгөрийн тойрог…

Ид хэлмэгдүүлэлтийн үед монголын удирдагчдыг, боловсролтой сэхээтнүүдийг баярын өдрөөр хяддаг байсан. Өчигдрийнх ч “Октябрийн баярын” өдөр тохиосон нь гашуун түүхийг зориуд сануулна бишүү!" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top