x

“Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй  түрээсийн гэрээ байгуулаагүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнээс 2020-2023 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг аравдугаар сарын 10-ны дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч дээрх иргэд, аж ахуйн нэгжүүд тус хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул байр, талбайг аравдугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн өмчийн байрыг иргэдэд дамжуулан түрээсэлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул өнөөдөр тэдэнд дахин байр, талбайг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан. 

Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл эдгээр этгээдүүд иргэдэд зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс үүдэн өнөөдөр энд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд түрээслэгчээ ч мэдэхгүй байна. Ийм эрсдэл өндөртэй барилга нураад унавал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Тиймээс тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу нураана.

Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө” гэв.

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс арваннэгдүгээр сарын 8-ны 09:00 цагт түрээслэгч нартай уулзалт хийхээр урьсан боловч ганц ч аж ахуйн нэгж, иргэн ирээгүй юм. Ийнхүү Хотын даргын орлогч өөрийн биеэр Урт цагаан үйлчилгээний төвд ажиллан, өдгөө үйл ажиллагаа явуулж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 13 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 17 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 26 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 32 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 38 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 3 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 7 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 15 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 20 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 52 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top