x

Одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан амьтны ясыг худалдах зорилгоор хадгалсан байж болзошгүй хэргийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.  

Зураг-2: Савагт хирс /одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтан/

Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдоод байна.

Зураг-3: Савагт хирсний араг ясны бүтэц

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж, олдворыг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, бусдад худалдаалах зэргээр Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох байдал цөөнгүй бүртгэгдэж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Соёлын өвийг хамгаалах тухай хууль:

30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

30.4 дэх хэсэгт зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

40.1.Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.

40.2.Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг төрөөс алдаршуулж, урамшуулна.

40.3.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг.

“Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”

25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх

25.7 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top