x

Эцэг эхчүүд хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь буруу!

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.

ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.

Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул  хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.

НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг.

Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Гэвч 2-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт бага байгаа. Учир нь 2-5 насныхныг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрлийг эцэг эхчүүдээс нь авдаг.

Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзаж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 1.6 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд бусад хүүхэд нь дархлаажуулалтад хамрагдаагүй гэсэн үг. Дархлаажуулалтад хамрагдсанаар нэг жилийн хугацаанд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болж байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ томуугийн вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэв.

НЭМГ-аас АШУҮИС-ийн багш нартай хамтран улирлын амралт эхлэхээс өмнө ачаалал өндөртэй ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгуулжээ. Тодруулбал томуугийн тухай ойлголт, томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, дархлаажуулалт, вакцины тухай мэдээлэл болон хоолойгоо зөв зайлж, гар угаах дадалд сургах тухай мэдлэг олгосон байна.

Мөн 307 цэцэрлэгт томуугаас сэргийлэх аян зохион байгуулан, цэцэрлэгийн багш, эмч, ажилчдад халдварт өвчний талаарх ойлголт өгч, томуу туссан хүүхдэд авах арга хэмжээ, анги танхимын агаар сэлгэлт, халдваргүйжүүлэлтийн талаар сургалт орж буй.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой.

Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ.

Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 11 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 15 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 24 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 30 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 36 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 56 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 1 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 6 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 13 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 18 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 50 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top