x

С.Баярцогт: Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах юм. 

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт 15 жилийн өмнөх энэхүү худалдан авалтын талаар тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Шинээр томилогдсон Хотын дарга Х.Нямбаатар 2009 онд шууд гэрээгээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт сайд Х.Баттулгад зөвшөөрөл олгож, улс орныг хохироосон, 35 тэрбум төгрөгийн хохирол гаргасан гэх мэдээллийг гаргалаа. 400 хуудас баримт бичиг дундаас ганцыг нь сугалж гаргаад, нийгмийн сүлжээгээр тараалаа. Энэ бол дутуу мэдээллийг зориуд гаргаж, олон түмнийг төөрөгдүүлсэн, эрх баригчдын увайгүй үйлдэл учраас тайлбарлах зайлшгүй шаардлага гарлаа. 

2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Засгийн газар хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнд "Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай" гэсэн байгаа.

Мөн энэ өдөр 63 дугаар тэмдэглэл гарч, өвлийн улиралд эхлэхээс өмнө нийтийн тээврийн 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэх хязгаарлагдмал тендерийг зохион байгуулахыг Х.Баттулга сайдад даалгасан. Засгийн газрын шийдвэр ингэж гарсан. Тэр үед төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хуулийн зохицуулалт нь төрийн захиргааны төв байгууллага, яам, агентлаг бүгдээрээ захиалагч болоод, өөрсдөө тендерийн хороогоо байгуулж, тендерийн үйл ажиллагааг явуулдаг байсан.

Харин нэг тэрбумаас дээш төгрөгийн бараа худалдан авах юм уу, гурван тэрбумаас дээш төгрөгийн ажил үйлчилгээ хийлгэх бол Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг байв.

Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирүүлсний хариуд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосноор олон улсын хязгаарлагдмал тендер зарлагдсан. Ингээд Япон улсын Nissan Motors, Hino Motors, БНСУ-ын Hyundai Motors, Daewoo Bus Global компаниудад тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Тухайн үед нийслэлд үйлчилгээнд явж байсан автобуснууд нь эдгээр компанид үйлдвэрлэгдсэн тул тэдэнд хандсан. Тендерийг явуулахад зөвхөн Daewoo Bus Global санал ирүүлсэн ч Үнэлгээний хороо нь шаардлага хангаагүй гэж үзсэн тул татгалзсан. Гэхдээ тус компаниас ирүүлсэн техникийн шаардлага, үнэ нь бидний шаардлагад нийцсэн, төсөвлөгдсөн хөрөнгөд багтахаар байгаа гээд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг ЗТБХБЯ-наас Сангийн яаманд хүсэлт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хязгаарлагдмал тендер зарлахад нэг ч компани тэнцээгүй бол тухайн хуулийн 30 дугаар зүйлийн дагуу шууд гэрээ хийх эрх нээгддэг. Иймд Сангийн яам зөвшөөрөл өгсөн.

Бүх зүйл хуулийн дагуу, тогтоол шийдвэрийн хүрээнд явагдсан. Мөнгөнүүд нь яаж шилжсэн, хэн баталгаа гаргасан, ирэхэд нь хэн хүлээж авсан гээд бүх материал нь Сангийн яамны архивт бий.

Одоо болсон, нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор явсан анхны тендертэй холбоотой бичиг баримт дээр миний биеийг болон АН-ыг холбох гэж байгаа үйлдэл дээр нь эсэргүүцэл илэрхийлж байна. Өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлахын тулд ийм увайгүй арга хэрэглэж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 11 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 15 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 24 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 29 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 36 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 56 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 1 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 5 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 13 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 18 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 50 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top