x

Ж.Сүхбаатар: Би гэм буруугүй! Бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах аж. Нэг ёсондоо өчигдөрхөн болсон ногоон автобусны хулгайг биш 14 жилийн өмнөх автобус худалдан авалтыг сөхнө гэсэн үг юм. Мэдээж МАН-д АН-ын гишүүн байсан хэн нэгэн нүдэнд нь үзэгдэх нь шинэхэн зохиол бичихэд ашигтай байна. Энэ бол нэгэнтээ түмэнд түгсэн мартагдуулах технологи. 

Харин энэхүү өнгөрснийг ухаж гаргаж ирж, өөрсдийн хулгайгаа хаацайлах гэсэн мэдээллүүд нь Хотын сайд асан Ж.Сүхбаатарт хурдан үйлчлээд эхэлчихэж. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдээс зугтаж явахдаа хэд хэдэн үг хэлээд амжив. 

Тэрээр "Би тайлбар өгөөгүй. Би гэм буруутай биш юм чин юу гэж хариуцлага хүлээх юм. Би буруугүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй. Ногоон автобус гэмт хэрэг биш. Би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд сайдаас буусан" гэв. 

Ингээд Ногоон автобусны хэрэг замхрах зам руугаа нэгэнт орсоон гэхэд болохоор байна.

Аливаа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтооход бүрэн эрх, гишүүний халдашгүй байдал нь саад болдог нь үнэн. Гэтэл хэдэн тэрбумаар хэмжигдэх хулгайн асуудалд сайдаас буугаад л хариуцлага хүлээчихдэг болжээ.

Гэхдээ эрх баригчдаа иргэд тэнэг биш болсон. "Ногоон автобус"-ны хэрэгт нэр холбогдсон Хотын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг бүрэн эрх, халдашгүй байдлынхаа татгалзаж, хариуцлага хүлээхийг шаардсан иргэд одоог хүртэл Төрийн ордны гадаа жагсаж байна. 

Дашрамд, одоогоор ногоон автобусны хэрэгт 25 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Энэ 25 дотор улстөрийн хариуцлага хүлээж түгжрэлийн сайд, хотын даргын албан тушаалаас буусан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.35)
    хуцдаг нохой вн
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 9 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 13 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 23 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 28 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 35 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 55 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 7 цаг 59 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 4 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 11 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 16 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 48 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top