x

Харүмафүжи "Токио" их сургуулийн Хүндэт доктор боллоо

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио Олон Улсын их сургуулийн Хүндэт докторын цол зэргийг олгох ёслол боллоо.

Токио Олон Улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү “Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сумогийн дэвжээн дээр, өдөр дутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриаллыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм. Японы бүшидотой холбоотой дэг жаяг, ёс заншил, итгэл үнэмшлийн амин сүнс сүмод байдаг гэж хэлж болно. Бүшидод орших өв уламжлалт соёл, ёс заншлын төлөө үлгэрлэн зүтгэсэн ёкозүна Харүмафүжигийн сумогийн замнал гаргасан амжилт, мөн түүнчлэн тэрээр 2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгохоор шийдсэн юм. Манай их сургуульд одоогоор гадаадын 100 гаруй улсын оюутан суралцаж байна. Тэдний дотор “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг төгссөн оюутан бий. Манай их сургуулийг төгссөн монгол оюутны тоо 60 давж байна. Монгол оюутнууд сурах мэдэх эрмэлзлэл дүүрэн, итгэл үнэмшилээр бялхсан, ирээдүйн зорилго нь өндөр байдгийг бид мэднэ. Хоёр орны боловсрол, соёл, эдийн засаг ард түмний найрсаг харьцаа улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе” гэв.

Харин Харүмафүжи Д.Бямбадорж “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама ояката, оками сан ба дэвжээний ах сүмочид, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг билээ. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ. “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн тэргүүлэгч Ж.Галбадрах багштай хамтран “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулаад, энэ жил 5 дахь жилтэйгээ золгоод байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд, ахлах ангийн сурагч хүртэл нийт 1800 гаруй хүүхдэд эрдэм мэдлэг  боловсрол олгохоор бид бүгд ажиллаж байна. Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажллах болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 10 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 15 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 24 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 29 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 36 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 56 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 1 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 5 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 13 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 17 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 49 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top