x

АТГ-ын хөөсөн чулуу: "Ногоон баас”-ны хэргийг замруулах нь

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж хаяад, Сонгинын сонгогчдын өгсөн мандатыг хог дээр чулуудчихаад яаран сандран хот руу харайлгасан шалтгаан, ойрын зорилго тодорхой болов. Шуудхан хэлэхэд ногоон автобусны хулгайг хаацайлах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулах ажлаа хотын шинэ дарга амжилттай эхлүүллээ.

Хотын даргын ажлыг аваад хийсэн анхны мэдэгдэл нь “Тэгж яривал нийтийн тээвэрт нүүрлэсэн хулгай чинь бүр 2008 оноос эхэлсэн. Хотын даргын хувиар нийслэлд учирсан бүх хохирлыг тооцож нэхэмжилнэ” гэсэн билээ. Энэ дагуу нь АТГ ч шуурхай ажиллагаа явуулж, хотын дарга асан зарим нэгнийг баривчилж, зарим нэгээс нь мэдүүлэг энэ тэр авч эхэлжээ. М.Энхболдоос хууль бус газар олголтын асуудлаар мэдүүлэг авсан, Ц.Батбаярыг охин Б.Сэлэнгийнх нь эзэмшдэг “Сити баз консалтинг” компанитай нь холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа тухай АТГ-ын тайланг хэвлэл, соошлаар хайр найргүй шүршиж байна.

Ц.Батбаяр нь “Сити баз консалтинг” компанийг МАН нийслэлд эрх барьсны дараа буюу 2017 онд байгуулсан. Байгуулагдсан даруйдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хөндлөнгөөс хяналт тавих гэрээг Нийтийн тээврийн газартай байгуулсан гэнэ. Мөн “2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 124 тэрбум төгрөг болж өссөн. 2022 онд нийслэлээс 200 тэрбум төгрөгийг татаасаар өгсөн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 компанид очих ёстой энэ мөнгө “Сити баз консалтинг” компаниар дамжсан” гэх мэтээр гөрджээ. Нөгөө “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг болж байх шиг.

Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад шууд хуваарилах ёстой энэ мөнгө яахаараа, ямар хуулиараа хөдлөнгийн хянал тавьдаг компаниар дамждаг байна?

Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болсон байлаа ч АТГ-ынхан яагаад тухайн үед ажил хариуцаж байсан хотын дарга нарыг яагаад тойроод явчихав?

2017 онд Ц.Батбаярын охины компанитай гэрээ байгуулсан хүн нь тэгвэл 2016-2018 онд хотын даргаар ажилласан Су.Батболд байх нь. Түүнээс хойш Ж.Батбаясгалан (2018-2019 он) С.Амарсайхан (2019-2020 он) Д.Сумьяабазар (2020-2023 он) нар хотыг удирдаж байсан. Нөгөө их татаас олгосон нь Сум даргын эрхшээсэн үетэй давхацдаг. За тэгээд нийтийн тээврийн компаниудад олгодог татаасыг нэмэх бодитой шалтгаан байсан эсэх гээд олон л юм бий.

Харин одоо шалгагдаж байгаа М.Энхболд нь бол бүр 1999-2005 онд, Ц.Батбаяр нь болохоор 2005-2007 онд хотын даргаар ажиллаж байсан хүмүүс. М. Энхболд нь 2005 онд УИХ-ын 65-р тойрогт явуулсан нөхөн сонгуулиар (тус тойргоос сонгогдсон Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа) УИХ-ын гишүүнээр сонгогдож, хотын даргын суудлаа Ц.Батбаярт шилжүүлсэн. Тэр утгаараа Ц.Батбаярыг М.Энхболдын хүн, жижиг М.Энхболд энэ тэр гэдэг байсан нь бол үнэн л дээ. Аль аль нь МАН-ын өнгөрсөн үе, баларсан түүх. Одоо эрх барьж байгаа нөхөд болон ирэх сонгуульд нь ямар ч падгүй, товчхондоо бол "МАН-д гарзгүй" болсон хүмүүс. Ийм л шалгуураар М.Энхболд, Ц.Батбаяр нарыг шалгаж эхэллээ гэж харахаар байна даа.

Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар гэдэг хүн ирэх сонгууль хүртэл энэ хоёр нөхрийг ноолж, "ногоон баас”-ны хэргийг дарагдуулах, мартуулах үүрэг хүлээсэн юм байна. Ногоон “баас”-аа ухвал нууцын гэрээ хийж, худалдан авалтыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, нийслэлийн МАН хүртэл унах болчихоод байгаа учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө харьяанд байдаг АТГ-аар дамжуулж энэ ажлыг хийж байна. Х.Нямбаатар нь гардан гүйцэтгэж байна. Манай хэвлэлийнхэн ч гэсэн өгөөшийг нь үмхэж аваад тултал сэвэх байлгүй дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 42 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 1 цаг 44 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 1 цаг 44 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 1 цаг 45 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 49 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 3 цаг 41 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 3 цаг 45 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 3 цаг 45 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 3 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 3 цаг 48 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 3 цаг 49 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 3 цаг 51 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 3 цаг 52 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 4 цаг 58 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 8 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 22 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 25 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 5 цаг 39 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 33 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top