x

Монгол, Вьетнам иргэд харилцан визгүй зорчино

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр өнөөдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтай албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэжээ.

Мөн БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна.

Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгджээ. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн нар,

  2. “Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

  3. “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

  4. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

  5. “Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Вьетнамын талаас Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар,

  6. “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Вьетнамын талаас Аж үйлдвэр, худалдааны сайд Нгуен Хонг Зиен нар тус тус гарын үсэг зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 12 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 16 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 26 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 31 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 38 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 2 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 7 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 14 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 19 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 51 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top