x

Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг биечлэн дуудаж групп сунгадгийг болиулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг өнгөрсөн тавдугаар сараас хойш эхлүүлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэх баг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үр дүнгээ танилцууллаа. Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр үйлчилгээний байгууллагууд шиг иргэндээ хүрч үйлчилдэг болох явдал. Арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнөөдөр хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцэх хэмжээнд хүрсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгалын салбарыг сонгон авч иргэддээ түргэн шуурхайн үйлдэг болгоно. 

Нийгмийн даатгалын сан дотор таван төрлийн сан харьяалагдаж байдаг. Арилжааны банкууд дээр тэдгээр таван сан нийт дүнгээрээ 2650 данстай байна. Мөн төрийн сан дээр 750 данстай үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд яагаад 3,400 гаруй данс шаардлагатай байгаа юм бэ гэх асуудал үүсэж буй. Үүнийг арилжааны банк тус бүр дээр нь нэг данстай, төрийн сан дээр нэг л данстай болгож өөрчилнө.

Ямар нэгэн байдлаар механикаар хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг илрүүлэн, төр өөрөө өөрийгөө толинд харж авлаа гэсэн үг. Нэгэнт толинд хараад авсан болохоор алдаа дутагдлуудаа засаж, залруулж богино хугацаанд шийдвэрлэх нь бидний үүрэг юм.

Хоёр дахь жишээг дурдвал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ тусдаа байсан. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой хоёр байгууллага хоорондоо 1.5 километрийн зайтай оршиж байдаг. Нэгнээс нь үйлчилгээ авах гэхээр нөгөө байгууллагаас бичиг авсан байх шаардлагыг тавьдаг. Иргэд энэ хоёр байгууллагын хооронд цаг алддаг, хүнд сурталд автдаг. Бидний өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнгээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бүгд ижил төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлж чаддаг болох тогтолцоонд оруулах юм. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд заавал биечлэн очиж халамжийн тэтгэвэр авах эрхээ сунгуулдаг. Үүнийг болиулна. 

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох энэхүү процессын дахин инженерчлэлийг судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамт олон хийсэн. Эхний ээлжид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хийж байгаа бол дараагийн удаа эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 9 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 13 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 23 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 28 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 35 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 54 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 7 цаг 59 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 4 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 11 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 16 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 48 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top