x

АН дотогшоо хагардаг, МАН гадагшаа хагалдаг

2016 оны сонгуулиас хойш таван тийшээ харсан, тарсан АН эвлэрч нэгдэх замдаа ороод багагүй хугацааг үдэв. Оны эхээр намын даргаа сонгосон АН-ынхан өнөөдөр дунд шатны намын сонгууль, Нийслэлийн намын сонгууль гээд дотроо бужигнаж, дэргэдүүр нь “Өрийн дарамтгүй Монгол” нэртэй том хөтөлбөр дэвшүүлчихээд айл айлын хаалга татаад ид завгүй. Өнгөрсөн хугацаанд монголчуудын алдсан, алдагдсан эрх, эрх чөлөөг сэргээх, өмчийн эрхийг хамгаалах нь АН-ын гол бодлого болоод байна.

Өнгөрөгч долоо хоногт намын дарга Лу.Гантөмөр Төрийн ордонд хийсэн мэдэгдэлдээ төсвийн зардлыг бууруулж, төрийн худалдан авалтыг хязгаарлана. Төсвийн хэт тэлэлт, үрэлгэн байдал нь өр үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл болж байна гэж мэдэгдсэн. Яг одоо УИХ дээр хэлэлцэж байгаа 2024 оны нэгдсэн төсөв гэхэд 2023 оны төсвөөс долоон их наядаар өссөн, 2015 оны төсвөөс бараг дөрөв дахин нэмэгдсэн дүнтэй байгаа. Тэрнээс нь ард иргэдэд юу наалдсан бэ? Өр л нэмэгдсэн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын Удирдлагын зөвлөл Тэрэлжид хуралдаж, ирэх 2024 оны сонгуульд АН-ын авч орох бодлогыг хэлэлцсэн. Энэ үеэр намын даргын хэлсэн “МАН бол өмчгүй нийгэм байгуулах стратеги дээр үүсэн нам. Манай нам бол өмчтэй нийгмийг (иргэдийг) бий болгох стратеги дээр үүссэн нам шүү. Энэ л бидний ялгаа юм” гэдэг үг АН-ын цөм бодлого байлаа. Ерөөсөө 1990 онд ардчилсан хувьсгал өрнөсөн, ялалтад хүрсэн, Ардчилсан намыг байгуулсан шалтгаан ч энэ байсан.

1990 онд АН-ын программаар малыг малчдад нь, орон сууцыг оршин суугчдад нь хувьчилсан. Иргэд хашааныхаа газрыг өмчилсөн. Хашааны газаргүй иргэддээ “0,07 га өмчлүүлэх” бодлого гаргаж, хууль батлаад, хэрэгжүүлээд явж байсан. Харин МАН гарч ирээд бүгдийг зогсоосон. Хувийн өмчүүдийг хурааж, нийгэмчилж эхэлсэн. Үр дүнд нь төрийн өмчийн компаниуд нь бүгд авилга, хулгайн үүр уурхай болсон.

Харин АН-ын үед "Төр бизнес хийж болохгүй ээ, бизнесийн талбарт иргэдтэйгээ өрсөлдөхгүй ээ. Төр үргэлж муу менежер байсаар ирсэн, байх ч болно. Төр бол иргэдээ хамгаалдаг, иргэндээ үйлчилгээ үзүүлдэг, иргэдийн төлөө бий болсон аппарат юм шүү. Эрх мэдэл биш шүү" гэж үргэлж хэлдэг. Ядаж л хэлсэндээ байхын төлөө явдаг. Энэ л АН, МАН хоёрын хамгийн том ялгаа юм.

Харин МАН-ынхны ярьдаг “шударга ёсны” тэмцэл бүрийн ард төрийн өмчид эзэн суух дараачийн бүлэглэл нь байраа эзэлдэг. 2018 онд “60 тэрбумын” хэрэг ярьж М.Энхболдын бүлэглэлийг эрх мэдлээс нь түлхсэн “шударга тав”-ын нэг нь одоо хулгайн хэргээр шалгагдаж, хоёр нь улсын эзэн болчихоод байгаа. Өнөөдөр төр хамгийн том худалдан авагч, хамгийн том бизнесмэн, хөрөнгө оруулагч болсон. Иргэнд үзүүлэх үйлчилгээ “ноль”. Эрүүл мэнд, боловсролын салбар “ноль”. Хүний эрх, эрх чөлөөний тухай бол ярих ч юм биш. Үг хэлбэл шоронд суудаг, үзэл бодлоо илэрхийлээд улс төрийн хоригдол болдог.

Ингээд хэлэхээр “Ардчилсан нам юу хийсэн бэ? Ардчилсан нам засаглаж чаддаггүй штээ” л гэдэг. Тэгвэл ардчиллын гэгддэг 33 жилийн 21 жилд нь МАН дангаараа эрх барьсан байна. Ардчилсан хүчин ганцхан удаа (1996-2000) эрх барьсан, нэг удаа хамтарсан засагт орсон, мөн нэг удаа хамтарсан засаг байгуулсан. Энэ үеүүдэд Монголын нийгмийн хамгийн том шилжилтүүд явсан байдаг юмаа.

Ардчилсан намд алдаа бий л дээ. Дотооддоо үргэлж хагаралдаж, толхилцож байдаг. Харин Ардын нам бол дандаа гадагшаа хагалж ирсэн. Нийгмээ хагалдаг, иргэдээ хагалдаг. "Эвтэй байхдаа хүчтэй" гэсэн гоё лоозон бариад сонгуульд ордог ч иргэдтэйгээ эвлэж байсан түүх нэг ч байхгүй. Иргэдээ өмч хөрөнгөөр нь хагална, үзэл бодлоор нь хагална. Тэр хагарал дээр нь Ардын намынхан л зоолдог, эрх мэдлээ зузаалдаг. Ардын нам эрх барьсан үед монголчууд хэзээ ч урагш алхдаггүй, дандаа арагш ухарч ирсний шалтгаан энэ юм. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 40 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 1 цаг 42 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 1 цаг 42 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 1 цаг 43 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 47 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 3 цаг 39 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 3 цаг 43 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 3 цаг 44 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 3 цаг 45 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 3 цаг 46 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 3 цаг 47 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 3 цаг 49 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 3 цаг 50 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 4 цаг 56 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 6 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 21 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 24 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 5 цаг 37 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 31 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top