x

Х.Нямбаатар: Бэлэн мөнгө төлөх, орон сууцаар солих зэрэг зохицуулалтаар гэр хорооллын айл өрхүүдээс газрыг нь авна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга танилцуулав.

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд 220,000 орчим айл гэр хороололд амьдарч байгаа гэх тоон мэдээлэл бий. Үүнээс гадна 8,000 гаруй айл агаарт утаа дэгдээхгүй байдлаар халаалтаа шийдэж, амьдарч байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд Баянхошуу болон Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, барилга байгууламж, авто замууд бүрэн шийдэгдсэн.

Тухайлбал, Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд ирэх жилийн дөрөв, тавдугаар сард эхний 800 айлын орон сууц баригдаж дуусна. 

Ирэх жилээс их тойруугийн түгжрэлийг сааруулах зорилгоор Сэлбэ дэд төвийн төслийг эхлүүлэхээр зорьж байна. 

Долоон буудлын эцэс, Чингэлтэйн эхний буудлын нийт 158 га газар дээр 2,000 айлын нэгж талбар байгаа. Тэр хавьд амьдарч буй гэр хорооллын айл өрхийг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөх зохицуулалтыг бидний өргөн барьсан хуульд оруулсан. Үүнд: 

  • Нэгдүгээрт бэлэн мөнгөөр газраа чөлөөлж өгөх

  • Хоёрдугаарт бэлэн орон сууцаар солих

  • Гуравдугаарт 24 сарын хугацаатай түрээсийн мөнгөө авч, эргээд тухайн байршилдаа буюу өөрийн газарт тохирсон байрыг нөхөн олговор болгож авах зохицуулалттай явах юм.

Ингэснээр эрх зүйн хүрээнд гацсан асуудлыг дээрх хуулиар шийдэх юм. 

Бид ирэх жилүүдэд 12,000 айлын орон сууц барьж чадвал 2,000 айлаа Сэлбэ дэд төвийн хэсэгт оруулаад, цаана нь 10,000 айлын орон сууц илүү гарна.

Тэгвэл Хайлааст, Таван буудал, Дарь эхийн авто замын баруун талын хэсэг буюу гол дагуу байдаг айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж оруулаад 700 га газрыг нийслэл өөрөө чөлөөлж, авах юм. Ингэж өөрийнхөө өмчлөлд бүртгэж авснаар буцаагаад ААН, байгууллагуудад худалдан борлуулж дээрх 12,000 айлын орон сууц барьж, бонд босгосон мөнгөө эргэн төлөх эхний ажлыг хийхээр төлөвлөж байгааг хэлье.

Ингэхдээ хэд хэдэн зүйлийг давхар шийдэх ёстой. Тухайлбал Сэлбэ голын үерийн усны тохируулгыг хийх шаардлагатай. Үер усны ямар ч тохируулгагүй хоёр гол хот дотор урсаж байгаа асуудлыг шийдэх нь чухал.

Бороо ихтэй жил нь усан сандаа хуримтлуулах систем үүсгээд, бороо багатай жилдээ урагш нь урсгах үер усны тохируулгатай болох юм. Тэр хавийн газрыг иргэн, ААН, байгууллагуудад дахин олгохгүйгээр нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байдлаар нь үлдээнэ.

Өөрөөр хэлбэл, 60 хувь нь орон сууц, 40 хувь нь ногоон байгууламж гэсэн зохицуулалттай орон сууцны хорооллыг барьж байгуулах төлөвлөлт хийж байгаа. Үүний бэлтгэл ажил гэр хорооллыг орон сууцжуулах хууль батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ.

Хуулиар нийслэлийн орон сууцны корпорац, энэ төслийг хэрэгжүүлэх, барилгын болон тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтчилэн олон тохируулгыг хийнэ. 

Тухайн 700 га газар дээр Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц барих боломжийг гаргаж, худалдан борлуулах боломжит төслийг дээрх хуулийн хүрээнд шийдэх гэж байгаа" хэмээв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top