x

Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 27,000 төгрөг байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга танилцуулав.

Тэрээр “Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах захиргааны шинжтэй эрх хэмжээг НИТХ, Нийслэлийн Засаг даргад олгох, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай эрх зүйн орчин, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлуудыг зохицуулна. Хуулийн төслийг парламентын албан ёсны цахим хуудаст байршуулсан байгаа тул иргэд хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломжтой. Бид хамтдаа түгжрэлийн ард гарч чадна. Түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөж буй ажлыг ямагт болохгүй, бүтэхгүй гэх өнцгөөс хараад байвал жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрнэ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд иргэдийн амьдралын чанарыг дордуулах, онцгой албан татвар, импортын албан татвар зэрэгт өөрчлөлт оруулсан ямар нэг зохицуулалт тусгаагүй гэдгийг онцолъё” гэв.

Автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгасан

Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 47-50 мянгаар нэмэгдэж байгаа юм. Энэ хурдаар өсвөл дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болж, дэлхийд анти-статистикаараа тэргүүлэх магадлалтай. Өмнө нь нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын сүлжээг өргөтгөн, гүүр барих бодлого барьж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн байна. Гэтэл 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянгад хүрчээ. Тиймээс авто зам өргөтгөлөө гээд түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Тус хуулийн төслийн хамгийн эхний зохицуулалт бол НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай юм. Бид хот дотор өдөрт дунджаар 2.8 сая удаа зорчилт хийдэг.

Өнөөдрийн байдлаар улаанбаатарчууд жилд 717 цаг буюу 31 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9 хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байгаа гэх харамсалтай судалгаа гарсан. Тиймээс түгжрэлийг сааруулж, бууруулах чиглэлээр захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол дээрх алдагдсан боломж улам өснө. Эхний ээлжид замбараагүй орж ирж буй импортын автомашины тоог дугаар олголтоор хязгаарлах зарчмыг барьж байна. Үүний тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтоох бөгөөд түгжрэл саарч, авто замын хүртээмж нэмэгдсэн тохиолдолд дугаарын дээд хязгаарлалтыг нэмэх уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Автомашины дугаар эзэмшигчид өөрсдийн автомашины дугаарыг бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжтой бөгөөд шинэ автомашин авах тохиолдолд эзэмшиж буй автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийж буй юм.

Гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2007 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар улаанбаатарчуудын 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр иргэдийн 24-25 хувь нь л зорчиж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, яамд, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, томоохон эмнэлэг, үзвэр үйлчилгээний байгууллагууд Их тойруу буюу 50 га талбай дотор байрлаж байна. Улаанбаатар хотын таван том байршлаас Их тойруу орчим руу чиглэсэн хөдөлгөөн өглөөний 07:00 цагаас эхэлдэг. Энэ бол түгжрэлийн гол шалтгаан. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх шаардлага бий. Иргэд Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдээс бууж ирэхдээ ойролцоогоор гурваас дээш километр алхаж байж нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тиймээс гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбох, холбогдсон замуудад богино эргэлтийн дунд оврын автобуснуудыг явуулахаар төлөвлөж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг өргөсгөн, чөлөөлснөөр нийтийн тээврийн хөдөлгөөний эрчим, дундаж хурд нэмэгдэх боломжтой.

Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө

Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөэ. Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 11 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 15 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 25 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 30 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 37 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 57 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 1 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 6 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 14 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 18 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 50 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top