x

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр худалдан авалт бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал, 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Deawoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25,161,000 ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэр нь улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр арван аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм. Үүнээс үүдэн улсын төсөвт дээрх хэмжээний хохирол бодитоор учраад байна. Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр удаа дараа шүүхийн байгууллагад хандсан боловч тухайн автобуснуудыг анх авахдаа улсын төсвийн хөрөнгөөр бүртгээд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр шилжүүлсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2010 оны арваннэгдүгээр 23-нд Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын дарга Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан” хэмээв.

2015 оноос хойш 560 автобусаар парк шинэчлэл хийсэн. Харамсалтай нь эдгээр автобусны дийлэнх нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээнд явалгүйгээр актлагдсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлэн “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Түүнчлэн жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг автобус компаниудад олгодог. Бодит тооцоололгүй өгдөг татаасыг гүйцэтгэл дээр үндэслэдэг болгох ёстой. Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүй бол парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон асуудал байна.  

Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ он зассан байгаа юм. 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 он гэж засаж оруулж ирсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарынхан автобуснуудыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлэл өгдөг жишиг тогтсон. Нийтийн тээврийн салбарт жил бүр 300 тэрбум төгрөгийн татаасыг гүйцэтгэлд хяналт тавилгүйгээр баталсан дүнгээр өгч ирсэн нь өнөөдрийн хамгийн том алдаа. Мөн он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 5 цаг 14 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 5 цаг 18 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 5 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 5 цаг 27 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 7 цаг 32 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 7 цаг 39 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 7 цаг 59 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 8 цаг 4 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 8 цаг 8 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 8 цаг 16 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 8 цаг 21 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 8 цаг 53 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top