x

Хүүхдийн 100 мянгыг сургуулийн Үдийн хоолонд шилжүүлье

УИХ дээр хэлэлцэж байгаа 2024 оны төсөвтэй зэрэгцээд босч ирсэн нэг асуудал бол сургуулийн Үдийн хоол. Анх “Үдийн цай” нэрээр гарч ирээд өдрийн 600 төгрөгрөөр (аяга сүү, хайрсан боовны үнэ) гарч ирсэн энэ хөтөлбөрийг сүүлд 900 төгрөг болгож, “Үдийн хоол” гэж нэрлэсэн. 2021 онд 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн ч энэ төсвөөр бага ангийн хүүхдүүдэд очиж байгаа хоолны цэсийг бид харж байна. Засгийн газраас гаргасан тайланд "Бага ангийн сурагч хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал-ыг сургуулийн үдийн хоолноос авдаг" гэжээ. Яг үнэн үү?

Харин цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны төсөв 2450 төгрөг байдаг юм байна. Цэцэрлэгт өдрийн гурав хооллодог гэж үзвэл үүнээсээ долоо дордож таарна.

Төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэгцээд сургуулийн “Үдийн хоол”, цэцэрлэгийн хоолны төсвийг нэмэгдүүлэх тухай яриа эцэг эхчүүдээс гарч ирсэн боловч Боловсролын сайд “Төсвийн боломж байхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд хамжих ёстой” гэсэн нь иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл дагуулж байна. Эсэргүүцэх болсон үндэслэл нь ердөө “Та нар тэрбумаар нь хулгайлж байж хүүхдийн хоолноос мөнгө харамлалаа”... Цаад утгаараа бол “Та нар хулгайлж байхад бид яагаад болдоггүй юм”, “Хулгайлсан мөнгөнөөсөө хуваалцсангүй” л гэсэн санаа. 

Мөн энэ жил баталсан Боловсролын ерөнхий хуулиар хувийн сургуулийн хүүхдүүдийг Үдийн хоолноос хассан нь зардлыг тусгаагүй. Үүнээс болоод бас л "Үндсэн хууль зөрчлөө, ялгаварлалаа" гэдэг эсэргүүцлийг сургууль болон эцэг эхчүүдээс гаргаад байгаа. Тэртэй тэргүй эцэг, эхчүүдээс төлбөр аваад ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн сургуулиуд яагаад үдийн хоолны зардлыг төсвөөс нэхэх ёстой гэж. Тэр байтугай хувьсах зардал ч нэхэх эрхгүй шүү дээ.

Ер нь бол хүүхдээ 18 нас хүртэл тэжээж тэтгэх эцэг, эхийн үүрэг. Тэрнийх нь төлөө төрөөс “Хүүхдийн мөнгө” хүртэл өгч байгаа. Ковидын жилд тухайн үеийн эрх баригчид “Иргэдийн орлого буурсан учраас өрхийг дэмжих” нэрээр хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгосон. Гэтэл иргэд маань хүүхдэд нь өгсөн энэ мөнгөнөөс хүүхдийнхээ хоолонд мөнгө зарцуулахгүй гэвэй. Дансанд нь хийдэг, яадаг ийдэг гэнэ үү. Зарим нь бүр тэр мөнгөөр гэр бүлээ тэжээдэг. Хүүхдийнх нь сурах бичгийг хүртэл үнэгүй хэвлүүлж өгөөд байхаар "хооллохыг ч гэсэн чи хариуц" гэх нь аргагүй ч юм уу?

Тэгж яривал социализмын үед ч хүүхдүүд сурах бичгээ өөрсдөө худалдаж авдаг байсан. Сургуулийн үдийн хоол гэж бүр байгаагүй. Сургуулийн гуанзанд хүүхдүүд өөрийнхөө мөнгөөр хоол иддэг, хэдий цалин багатай, царай муутай ч гэлээ тэр үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ халаасанд нэг, хоёр төгрөг хийгээд явуулдаг л байсан. 

Тийм болохоор нэг нь "төсөвт мөнгө байхгүй" гээд, нөгөө нь "хүүхдийн хоолны чанар муу" гээд хэрэлдэж байхаар ерөөсөө хүүхдийн 100 мянгыг нь сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт шилжүүлье. Тэгвэл өдрийн 5000 төгрөгөөр танай хүүхэд арай ч ийм “нохойн хоол” идэхгүй л байх. Төрийнхөн ч гэсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг байлгадаг юм бол байлгасан шиг байлгаад, байлгаж чадахгүй бол нэгмөсөн хаах хэрэгтэй. Тэгээд оронд нь цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны зардлыг шаардлагатай хэмжээнд нь суулгаад явна биз.

Ядаж үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага нь жижигхэн ч болтугай ашиг хийдэг, цаана нь хүүхэд чанартай, эрүүл хоол идэх боломжтой тийм төсөв бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж шударга нийгэм болно, хулгай зэлгий багасна. Хоёрын хооронд ийм нэр хуурсан, нүд хуурсан ажлаа л больчих хэрэгтэй. 

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 1 цаг 48 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 1 цаг 48 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 1 цаг 49 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 53 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 3 цаг 45 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 3 цаг 49 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 3 цаг 50 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 3 цаг 51 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 3 цаг 52 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 3 цаг 53 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 3 цаг 56 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 5 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 12 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 27 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 30 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 5 цаг 43 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 37 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top