x

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан шинжээч Лорензо Пиачентинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох бүрэлдэхүүн хэсгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлнэ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны салбарыг мөн Монгол Улсад байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах салбарын чадавхийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо төслийн ач холбогдлыг тэмдэглэж, тус төсөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болохыг онцолж, цаашид тус байгууллагатай нягт, идэвхтэй хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top