x

Д.Мөнх-Эрдэнэ: Шоронгоос амьд гарна гэдэгтээ эргэлзэж, маш их айдастай байна

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргажээ.

Тэрээр "Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл тус хорих ангид миний эрх зүйн байдал зөрчигдсөн хууль бус үйлдлүүд удаа дараа гараад байгаа тул дараах гомдол хүсэлтийг гаргаж байна.

  1. ШШГТ хуулийн 195.6д хорих ангийн дотоод журмыг Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байдаг. Гэтэл надад 2018.09.24-ний өдрийн А/165 тоот ШШГЕГын даргийн хуулинд нийцээгүй тушаал журмыг үндэслэн тус хорих ангийн дарга А.Батхуяг нь намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу хорих ангийн дэд даргын  зөвшөөрөл албан хаагчдын хяналтад цахим уулзалт хийсэнд сахилгийн шийтгэл хууль бусаар оногдуулан миний болон санай ар гэрийн хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан. Энэ талаар хорих анги хариуцсан Прокурор Э.Мандуулд гомдол гаргасан байгаа.

  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд миний гаргасан гомдлын шүүх хурал 2023.10.12-нд болж цахимаар цахимаар оролцох ёстой байсан. Гэтэл тус ангийн дарга нар намайг оролцуулаагүйд гомдолтой байна.

  3. Хорих ангийн дарга А.Батхуяг дэд дарга Ууганбаяр нарын хамт 2023.10.12-13-ны өдрүүдэд баахан хар хувцастай нүүрэндээ багтай буу барьсан тусгай тасгийн бололтой хүмүүс намайг гар шилэн хүзүүнд салаавчилан доош харуулж шал ширлүүлэн 3-4 цаг гадаа цементэн шалан дээр явган суулгаж, хувцас тайлуулж шалдлан нүцгэн гүйлгэж, гутаан доромжилж тал талд чанга дуугаар хараалын ёс бус үг хэллэгээр орилон айлган сүрдүүлж цахилгаан бороохойгоор цээж рүү цохиулж, өшиглөж, шилэн хүзүүн дээр дарж, газар мөргүүлж, миний эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж байгаа байдлыг би эрүүдэн шүүлт яргалал гэж үзэж байна. Маш их гомдолтой айдастай байна. Энэ хууль бус яргалал эрүүдэн шүүлтийг эрхэм прокурорууд та бүхнээс зөвшөөрөл авсан эсэх.танаас тайлбар авахыг хүсэж байна.

  4. Өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өөрийн эрх зүйн байдал аюултай байгаа талаар өмгөөлөгч Булгамаад 2023.10.12 өдрийн 17 цагт 30 минут уулзалтаар хэлсэн. Хуулийн дагуу эрх зүйн туслалцаа авдаг өмгөөлөгч нартай минь хүртэл байх эрх тус ангийн дарга нарт байгаа эсэх мөн тайлбар авахыг хүсье.

  5. Тухайн өдөр хорих ангийн дарга А.Батхуяг өмгөөлөгч Р.Булгамаатай юу ярьсан гэж баахан дарамталж айлган сүрдүүлж занал хийсэн. Би өмгөөлөгчдөө өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар хэлсэн гэхэд "хуц" гэж намайг нохойтой зүрлээд дахиж Р.Булгамаатай уулзуулахгүй гээд явсан. Би өөрийн эрх зүйн байдлыг өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өмгөөлөгчдөө хэлэх эрх байгаа эсэх талаар тайлбар авахыг хүсье.

  6. Дээрх яргалал, эрүүдэн шүүлтийг ШШГЕГ-ын ямар даргын хэдэн тоот тушаал шийдвэрээр баталсан эсэх талаар нягталж шалгаж өгөхийг хүсье.

  7. Энэ талаар дэд дарга Ууганбаяраас асуухад ШШГ болон Прокурорын зөвшөөрөлтэй байнга хийдэг ажиллагаа гэсэн. Энэ талаар прокурорын ямар зөвшөөрөл эрх зүйн зохицуулалт байдаг талаар тайлбар авахыг хүсье.

  8. А.Батхуяг ШШГТ хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж хуулинд заагдсан хоригдол миний Эрхийг байнга зөрчдөг. Утсаар тоо заагаад яриулдаггүй. Намайг эргэн ирсэн иргэдийг надад хэлдэггүй, буцаадаг. Хоногийн эргэлтэд гарч байхад айлган сүрдүүлдэг. Цахимаар уулзаж байгаа миний ар гэрийнхэн хоригдол биш.

  9. Шүүхээр ялагдсан намайг дахин яллаж байна. Миний эрх зүйн байдал дарамттай байгаа, шоронгоос амьд гарахдаа эргэлзэж байгаа тул ерөнхий прокурор таньтай биечлэн уулзахыг хүсэж байна" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    Ямар аймаар юм бэ !!!
    2023 оны 10 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 6 цаг 16 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 6 цаг 21 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 6 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 8 цаг 35 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 8 цаг 42 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 9 цаг 2 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 9 цаг 7 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 9 цаг 11 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 9 цаг 19 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 9 цаг 23 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 9 цаг 55 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top