x

Үндэсний номын сангийн шинэ барилга арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Төв номын сангийн барилга 90 хувьтай гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ, Соёлын сайдын багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжид 22 тэрбум 620 сая 500 мянган төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 1 тэрбум 951 сая төгрөгөөр нэмэгдсэн" гэв. 

Мөн Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн хорооны үйл ажиллагааны зардлыг тусгасан гэж тайлбарласан байна. Энэ хөрөнгийн зарцуулалтыг тодруулахыг хүслээ. Мөн хүүхдүүдэд зориулсан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ямар контент гаргасан вэ, энэ жил хэчнээн төгрөг төсөвт суусан бэ, Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд 19 төсөл арга хэмжээнд 651 сая төгрөг олгосон байна. 2024 онд 3 тэрбумын төслийн санал хүргүүлснээс 800 сая төгрөг тавигдсан байна. Эдгээр хөрөнгөөр ямар төсөл арга хэмжээ хэрэгжсэн бэ гэх зэргээр асуув.

Энэ талаар Соёлын дэд сайд М. Батбаяр Монгол Үндэсний номын сан энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. 2022 онд барилгын ажил доголдсон боловч шинэ гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга ашиглалтад орж байна.

Кино урлагийг дэмжих сан нийтдээ 10 тэрбум хөрөнгөтэй. Сангийн журмын дагуу 11 төсөл арга хэмжээнд 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Соён гэгээрүүлэх чиглэлийн сайдын багцаас болон Соёл урлагийг дэмжих сангаас контент бүтээх зардлыг санхүүжүүлж байна. Тухайлбал 2022 онд тус сангийн зардлын 50 хувийг хүүхдийн хөгжлийг дэмжих контент бүтээхэд зарцуулсан.

Нийтдээ 36 төслийг хүүхдэд зориулсан контент бүтээхэд зарцуулсан байна. Мөн хүүхэд бүрд хүртэх соёлын талын олон арга хэмжээг авч байна" гэж хариулжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар, 9,948.2 ам.метр талбайтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top