x

НӨАТ-ын буцаан олголт ба МАН-ын ээлжит урвалт

УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлаад, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор D-Parliament aпп-аар дамжуулан НӨАТ-ын урамшууллыг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг асуусан нь МАН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгарав.

УИХ дахь намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр бүлгийн хурлын дараа “УИХ-д өргөн баригдаагүй асуудлаар иргэдээс санал авах нь УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаж байна. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Эрүүгийн хууль болон татварын асуудлаар иргэдээс санал авах нь зохимжгүй. Иймээс цаашдаа D-Parliament.mn-д журмын өөрчлөлт хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.

Сануулахад, НӨАТ-ын урамшууллыг таван хувьд хүргэх тухай санал асуулгыг (өмнө нь ч олон удаа хөндөж байсан сэдэв) D-Parliament.mn-нд энэ сарын 17-нд байршуулсан. Энэ үед Сангийн сайд Б.Жавхлан ганцаараа “Төсвийн боломж байхгүй” хэмээн эсэргүүцсэн. Дөрөв хоногийн дараа иргэдийн санал 100 мянга давангуут эрх баригч намын бүлэг сандарч эхэлсэн нь энэ. Энэ хэмжээний дэмжлэг авч, санал цуглуулна гэж төсөөлөөгүй байсан бололтой юм.

МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга нь мэдэгдэл хийсэнтэй давхцаад “Гарын үсгийн хүч” нэртэй ТББ-уудын эвсэл гэгчээс УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж ч байх шиг. Жишээ нь, тэр эвсэлд нь багтсан “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн,Наран ижий заяа,Монголын байгаль эхийн аврал сан” гэх мэт ТББ-д НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ямар хор хохиролтой вэ?! Оньсого, таавар... Нөгөө “могойд барьдаг мод нь” олдсонгүй юу, эсвэл...

Гол нь НӨАТ-ын буцаан олголтдоо ч байгаа юм биш. Зүгээр л эрх баригч МАН-ын иргэддээ ханддаг хандлага нь эл санал асуулгын дүнтэй зэрэгцээд илчлэгдчихлээ л дээ. Хулгай, худал бүхнээ “ард түмэн” гэдэг эзэн биегүй этгээд, "ард түмний төлөө" гэх хоосон үгээр хаацайлж, халхавчилж ирсэн эрх баригч нам жинхэнээсээ "ард түмэн" буюу иргэдээсээ хэр хол тасарсныг л өчигдөр болсон үйл явдал харууллаа. МАН-д улс төрийн оролцоотой, хариуцлагатай иргэн биш, хэрэгтэй үедээ зарж иддэг, хэргээ дуусахаар хогийн саванд хаячихдэг "ард түмэн" гэдэг хоосон нэр л хэрэгтэй юм байна.

Дахиад хэлэхэд, иргэд "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоё" гэж 100 мянгуулаа саналаа өгсөн нь эрх баригч намын яриад байгаа шиг УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаад, УИХ-ын өмнөөс хууль баталчихаж байгаа хэрэг огт биш юм. "Энэ асуудлыг хэлэлцээд өгөөч ээ, шийдвэр гаргаач ээ, бидний үгийг ч гэсэн сонсооч ээ" гээд иргэнийхээ хувиар төр засагтаа хандаж байгаа л нэг хэлбэр. Түүнийг нь хүлээж авах, хууль гаргах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ганцхан, иргэн хүн хөндлөнгийн ямар нэг оролцогч, зуучлагч, дамжуулагчгүйгээр төр засагтаа үгээ шууд хэлэх энэ боломж бололцоог нь, цонх, салхивчийг нь эрх барьж байгаа нам нь өөрөө алдлаад, хаагаад зогсч л болохгүй.

Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах энэ мэт санаачилга анхных нь биш. Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа “Иргэний оролцоотой ардчиллыг бий болгоно, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана” гээд Төрийн ордонд “Иргэний танхим” гэдэг зүйлийг байгуулж байлаа. Дүүрэг болгон, аймаг бүрт Иргэний танхим нээж, иргэдийнхээ үгийг сонсдог эерэг жишиг тогтоод байлаа. Атал дангаараа төрийн бүх эрх мэдлийг авсны дараа хамгийн түрүүнд Төрийн ордны зүүн жигүүрт байсан Иргэний танхимыг татан буулгасан даа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (172.69.252.171)
    Oorsnoo ochnoon terbumaar idsen uchir sandralgui yahav
    2023 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top