x

ТББ-уудын эвсэл УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ

"Гарын үсгийн хүч" ТББ-уудын эвслээс 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр D-Parliament цахим хуудсанд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын Даргын зүгээс байршуулсныг буруушаан эсэргүүцэж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн байна.

Үүнд "D-Parliament цахим хуудас бол дарга нарт биш харин иргэдэд зориулж хуулийн төслийн ба бусад санаачилга гаргах, оролцоог хангах зорилготой "иргэний орон зай" гэдгийг хуулиар баталгаажуулсан байдаг.

Улсын Их Хурлын Дарга өөрийн үйлдлээрээ Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудыг зөрчиж байна.

Мөн энэхүү үйлдлээрээ төрийн үйл хэрэгт оролцох иргэний эрхийг зөрчиж, иргэн төвтэй, чөлөөт ардчилсан нийгмийн үзэл санааг гуйвуулж байгаа төдийгүй сонгуулийн өмнө нэр төр олж авах гэсэн явцуу эрх ашгаар популизм хийж, улс төрд буруу жишиг тогтоож байна.

УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай болон бусад хуулиа баримтлан ажиллахыг шаардаж байна. Өөр өөрсдийн талбартаа эзэн байцгаая" гэжээ.

"Гарын үсгийн хүч" ТББ-уудын эвсэлд:

Нийтийн эрхийн өмгөөлөл сүлжээ,

Захиргааны шинэ санаачилга ТББ,

Хүртэээмжтэй хөгжил хүлээлэн ТББ,

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн,

Эко сэтгүүлчдийн сүлжээ,

Хууль судлал хөгжлийн төв,

Буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо,

Шинэ суурьшил, Эрүүл аюулгүй орчин ТББ,

Наран ижий заяа,

Монголын байгаль эхийн аврал сан зэрэг ТББ-ууд багтсан байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top