x

Монгол, БНСУ цэргийн аж үйлдвэр, эмнэлгийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар тохиролцжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.

2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.

 

Энэ үеэр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1,000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцлоо. 

Хуралдаанд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Эх сурвалж: БХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top