x

ОХУ-ын гурван иргэн Монгол Улсын хилийг зөрчсөн газраас нэг километр зайд холоос туугдсан шинжтэй 39 адуу байжээ

ОХУ-ын талаас хууль бусаар хил нэвтэрсэн гурван этгээдийн нэг нь анхааруулах буудлагын суманд өртөж, амиа алдсан тухай мэдээлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Увс аймгийн Сагил сум цахим хуудсандаа оруулжээ.


Увс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлд 2023 оны аравдугаар сарын 17-ны шөнийн 02:00 цагийн орчимд манай талын хилийн инженерийн торон саадын байгууламжийн хажууд морь тургих чимээ гарсныг холоос хилийн манаа илрүүлэн, анхааруулах дохио өгч, Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.1.5 (Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан) дахь заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад улсын хил зөрчсөн Оросын Холбооны Улсын нэг иргэн суманд оногдож нас барсан байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн Оросын Холбооны Улсын талтай хилийн уулзалт зохион байгуулан, хамтарсан шалгалт явуулахад хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай гурван хүн мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчиж, хилийн инженерийн торон саадыг тасалсан, морин уналгатай хоёр хүн тухайн чиглэлээр буцаж оросын тал руу хил зөрчсөн нь тогтоогдсон.

Хилийн зөрчил болсон газрын орчимд буюу хилээс нэг км зайтай олдсон 39 тооны адуу (азарга нь GPS-тэй) эзэн хариулгагүй, холоос туугдсан шинж тэмдэгтэй байсныг илрүүлэн, шалгахад тухайн адуу улсын хилээс 15 километрт бэлчээрлэж байснаа хилийн зүг аравдугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө тасралтгүй туугдсан (GPS-ийн бичлэг, адууны хөлс) нь тогтоогджээ.

Азарганд зүүсэн GPS-ийн мэдээллээр туугдсан замналын дагуу үзлэг хийхэд улсын хилээс зургаан километрт байрладаг эзэнгүй айлын өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан шинж тэмдгийг илрүүлжээ.

Хоёр улсын иргэд үгсэн тохиролцож улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан зөрчилтэй холбогдуулан Увс аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүлэг шалгалтын ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 6 цаг 13 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 6 цаг 17 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 6 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 6 цаг 26 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 8 цаг 31 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 8 цаг 38 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 8 цаг 58 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 9 цаг 3 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 9 цаг 7 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 9 цаг 15 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 9 цаг 20 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 9 цаг 52 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top