x

Швед, Монголын хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар санал нэгдэв

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн урилгаар 2023 оны аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ц.Туваан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Шведийн Хаант Улсын хууль тогтоох дээд байгууллага Риксдагийн дарга Андреас Норлейнд бараалхав.

Уулзалтын үеэр Шведийн Хаант Улсын Риксдагийн дарга Андреас Норлейн Шведийн Хаант Улс, Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилго нэгтэй болохыг онцолж, Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг албан ёсоор байгуулсныг дуулгав. Тус бүлгийг Риксдагийн гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Маркус Вэйчил даргалж байгаа гэв. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан туршлага солилцоход бэлэн байгааг илэрхийллээ.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагт Швед-Монголын парламентын бүлэг байгуулагдсанд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон бусад бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон парламентын Тамгын газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Швед, Монголын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх талаар талууд санал нэгтэй байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Риксдагийн дарга Андреас Норлейнийг ирэх 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгыг гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top