x

"Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг сүлжээ бусдыг сүрдүүлж, их хэмжээний хахууль авдаг"

Тодорхой төрлийн гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг, мэдээлэл сэдэлжүүлдэг гэдгийг холбогдох тоо баримт нотолно гээд Б.Энхбаяр сайд тоон мэдээлэл танилцуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах хэрэг нь сүлжээ болсон, улмаар сүрдүүлэх, онц их хэмжээний хахууль авах гэмт хэргийн шалтгаан болж байгаа учир шийдвэрлэх шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, төсөл дэх “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн...” хэмээн агуулгыг өргөжүүлж байгаа талаар тодрууллаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн байцаагч, шүүх, прокурор, өмгөөлөгч гэсэн 4 этгээдийн хүрээнд бас явагддаггүй. Хэлмэрч, орчуулагч, шинжээч, хөндлөнгийн гэрч, эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгч гэх зэрэг этгээд мөрдөн шалгах үйл ажиллагааны хавтаст хэрэгтэй танилцдаг.

Энэ бүхнийг хамруулахын тулд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдүүдийг ойлгохоор, дээрх нэр томьёог хэрэглэсэн гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлав. Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүний лавласны дагуу “мөрдөн шалгах ажиллагааны нууц” гэх томьёоллын талаар тайлбар өгсөн. Энэ нь үйл баримт буюу тухайн хавтаст хэрэгт байгаа үйл баримтын тухай мэдээлэгдэхгүй байх асуудал биш. Тухайн хэргийг илрүүлэх зорилгоор гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж байгаа арга ажиллагаатай холбоотой мэдээллийг хэлж байгаа учир нууц байх нь зүй ёсны шаардлага гэдэг тайлбарыг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top