x

Хотын шинэ даргын бяр нь ихдээд, биедээ багтахаа болив

Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдын суудлаа сайн дураараа орхиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ тайлснаас хойш цөөхөн хоног өнгөрч байна. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга болсны дараах анхны хэвлэлийн бага хурал нь тун чиг дуулиантай болж өнгөрөв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзсанаас болж Төрийн ордны хоёрдугаар давхар боксын ринг болохоо шахав. Сайд асан, хотын дарга сэтгүүлч эмэгтэйн гарыг өчсөн гэнэ ээ. Хүнгүй газар газар хоёулхнаа таарсан бол бүр “мөчийг санжуулаад” явуулах нь л дээ.

Атал болсон явдлын дараа УИХ-ын Тамгын газар, Төрийн ордны хамгаалалтын албанаас сэтгүүлч эмэгтэйг дуудаж, Төрийн ордонд нэвтрэх эрхийг нь хасах асуудлаар анхааруулга өгчээ. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулаад, асуулт тавьсан сэтгүүлчийн гар хөлийг өчөөд явж байх эрхтэй хүн үү? "Хүчтэй нь хүчгүйгээ" гэдэг энэ нэг дээрэнгүй байдал хэдий болтол үргэлжлэх вэ?  

Уг нь бол сэтгүүлч эмэгтэйн Х.Нямбаатарт тавьсан асуулт хотын даргын өөрийнх нь гаргасан шийдвэртэй холбоотойн дээр нийслэлийн иргэдийн эрх ашигт шууд хамаатай, иргэдийн өмнөөс хариулт нэхэх ёстой асуулт байсныг энд үглэх нь илүүц биз. Харин Х.Нямбаатар сайд “Ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэж хэлснээрээ өөрөө өөрийнхөө нүд рүү хуруугаа хийчихлээ.

Иргэн бүрт 0,07 га газар өмчлүүлэх хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгаа, ямар үндэслэлээр зогсоосон бэ? 1,7 сая хүнтэй нийслэлийн асуудлыг шийдэх гэж ирсэн нь үнэн юм бол яагаад мэргэжлийн хүн авчирахгүй, цагдаагийн хурандаа авчираад байгаа юм бэ? гэдэг асуултад хотын дарга хариулт өгөх үүрэгтэй. Ийм асуултад хариулж чадахгүй бол хотын даргын албан тушаалаа ч өгчих хэрэгтэй. Гэтэл хотын шинэ дарга сэтгүүлчийн зүй ёсны асуултад (эхнэртэйгээ шөнө хэдэн удаа юу яасныг нь асуусан биш дээ, ямар) хариулт өгөхөөс татгалзаж, ёс зүйтэй, ёс зүйгүй сэтгүүлч гэсэн ялгаварлал гаргаж байгаа нь нийтийн албан тушаалтанд байх ёс зүй лав биш. 

Ингэхэд хуулиараа бол хотын даргыг нийслэлд олонх болсон нам, эвсэл нэр дэвшүүлж сонгох ёстой. Атал Х.Нямбаатар гэдэг хүнийг хамаатных нь дүү шууд нэр цохоод гаргаж ирээд томилчихсон. Түүгээр зогсохгүй “Засгийн газар хотын асуудалд шууд оролцоно” гээд зарлачихсан. Орон нутгийн бие даасан байдал, Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг үгүйсгэсэн. Нэг үгээр Ерөнхий сайдын хийсэн энэ томилгоо Үндсэн хуулийн зөрчил болоод явж байгаа. Атал энэ тухай хэн ч дурсдаггүй. Бүлх залгисан аятай бүгдээрээ гүлдийгээд сууж байгаа. Ийм том артай учраас хотын шинэ даргын бяр нь амтагдаад, биедээ багтахаа больсныг өчигдөр болсон үйл явдал харууллаа.        

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.171)
    юм хийж эхлэх гэж байгаа хүнийг битгий харлуул юм хийснийх нь дараа шүүмжил шүүмжлэл хоцрохгүй
    2023 оны 10 сарын 19 | Хариулах
    • Ийм ёс зүйн энгийн ойлголтгүй хүн Хууль зүйн сайдын алба хашиж байсан гэхээр улс орон яаж өөдтөй байх юм.
      2023 оны 10 сарын 19
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 14 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 16 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 16 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 17 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 21 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 13 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 17 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 17 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 20 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 21 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 23 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 24 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 30 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 40 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 54 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 6 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 11 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 5 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top