x

Автобус худалдан авах олон улсын тендерийг нээлттэй зарлажээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино хугацааны ямар шийдлүүд байна вэ?

-Богино хугацааны шийдлүүд бий. Бид төлөвлөлтөө гаргаж байна. Анхдагч хуулийн төслийг боловсруулахын тулд өмнө нь хийсэн суурь судалгаа, бусад холбогдох баримтууд дээр үндэслэн эхний ээлжид суурь бодлогын баримт бичгүүдээ гаргаж буй юм. Үүний дараа агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлд богино хугацаанд хийх төлөвлөгөөнүүдийг танилцуулна. Мөн томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах, холбогдох яамдаас санал авах чиглэлээр ажиллаж байгаа.

Барилга нь босдоггүй олон жил болсны улмаас иргэд хохирч буй тохиолдол олон байна. Тиймээс энэ асуудлуудад шийдэл гаргах, өмнө нь баримталж ирсэн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогуудад томоохон өөрчлөлт хийх эрх зүйн зохицуулалтуудыг мөн хуулийн төсөлдөө оруулсан. Улаанбаатар хотод зургаан дэд төв бий. Дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах 150 мянган айлын орон сууцны хорооллын төлөвлөлт бэлэн байгаа. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дахин тодотгол хийх бөгөөд шинэ төлөвлөлт нь хотын стандарт, дүрэм журам, нормыг баримтална. Мөн аль болох өндөр бус барилга барих чиглэлээр төлөвлөлт гаргаж байгаа. Үүнтэй холбоотой газар чөлөөлөлт, орон сууцжуулах төлөвлөгөөнд хот өөрөө гардаж оролцох зохицуулалтуудыг хууль, эрх зүйн хүрээнд оруулахаар төлөвлөж байна.

-Дахин газар олгохгүй гэхээр иргэдийн газар өмчлөх эрхэд халдаж байгаа юм биш үү?

-Инженерийн шугам сүлжээгүй бүсэд дахин 0.07 га газар олгоод, ногоон бүс рүүгээ тэлээд байвал эцэстээ агаарын бохирдол тасралтгүй нэмэгдэнэ. Одоо хотын төвийн зургаан дүүрэгт, инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар олгох асуудлыг зөвхөн дуудлага худалдаагаар шийднэ. Улаанбаатар хотын захын гурван дүүрэгт иргэд 0.07 га газар авах хүсэлтээ илгээж болно.

-Ногоон автобусны асуудал ямар шатандаа явна вэ?

-Өчигдөр НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас ямар ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр авахгүй. Өнөөдөр НЗДТГ-аас автобус худалдаж авах олон улсын тендерийг нээлттэй зарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-д өмнө нь урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх, иргэний нэхэмжлэлээр тооцуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлээд байна. Тус компанийн дансанд одоогоор 11 тэрбум төгрөгийн барилт хийсэн. Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлд байгаа бүх хөрөнгийг царцаасан.

-Та хэдэн орлогчтой ажиллах вэ?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Засаг даргын нэгдүгээр орлогчоор Хууль зүй, дотоор хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болсон.

-Голын голдиролд барьсан барилгуудыг хэзээ нураах вэ?

-Өмнөх Засаг даргын гаргасан “S’Outlet”, “Шунхлай” шатахуун түгээх станц, “Aqua garden” зэрэг барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Ирэх долоо хоногт албадан нураах гүйцэтгэгч шалгарна. “Aqua garden”-тай холбоотой асуудалд бид маш хүлээцтэй хандаж байгаа. “Барилгын үйл ажиллагаагаа зогсоо, цаашид нэмэлт зардал гаргахгүй байхад анхаар” гэхчлэн сануулж ажилласан. Харамсалтай нь тус барилгын компанийн зүгээс ажлаа зогсоохгүй, эрчимтэй үргэлжлүүлж байна. Эрчим хүчийг нь тасалсан боловч цахилгааны нэмэлт эх үүсвэр залган, барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа. Уг ажлыг зогсоож, захиргааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр ажиллана. Өндөр барилга учир хүний амь, эрүүл мэндийг хохироохгүй байхад анхаарна. Байгаль орчны улсын байцаагч тус барилгыг нураах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагууд гүйцэтгэх ёстой. Монгол Улсад ийм өндөр барилга нураах туршлагатай компани байхгүй. Тиймээс бусад улсаас гүйцэтгэгч шалгаруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 6 цаг 15 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 6 цаг 19 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 6 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 6 цаг 28 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 8 цаг 33 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 8 цаг 40 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 9 цаг 0 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 9 цаг 5 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 9 цаг 9 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 9 цаг 17 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 9 цаг 22 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 9 цаг 54 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top