x

Б.Чойжилсүрэн сайд аа нийслэлийг утаанаас салгах хагас коксон түлшээ оруулж ирье!

Нийслэл нь өвөлдөө утаатай. Улс нь эрчим хүчний асуудалтай байгаа энэ цаг үед эрчим хүчний салбарыг ажил хийдэг, ажил хийх гэж оролддог, асуудлыг аргалчихдаг хүн л удирдах ёстой. Өнгөрсөн жил Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орж хөлдөх шахсан. Үүнийг Б.Чойжилсүрэн аргалж чадсан. Ерөнхий сайдын хувьд асуудал нь тулгамдсан салбарыг Б.Чойжилсүрэнд хариуцуулж өгсөн нь ч ийм учиртай байх. Хүйтний ам наашилж байгаа эл өдрүүдэд нийслэл хотын иргэдийг түгшээж байгаа нэг асуудал бол утаа. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг утаа гарч ирэх нь тодорхой.

Тиймээс энэ жил утааг огцом бууруулах шаардлага Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яалт ч үгүй тулгарсан, тулгамдсан асуудал болж байна. Уг асуудлыг зохицуулахын тулд тэрбээр Б.Чойжилсүрэнд хатуу үүрэг өгсөн нь мэдээж. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд энэ жилийн утааг огцом бууруулахын тулд хагас кокс түлшийг БНХАУ-аас оруулж ирэх төслийг санаачилсан.

Эхний ээлжинд хагас кокс түлшээ урд хөршөөсөө оруулж ирээд нийслэлийн тодорхой бүсүүдэд түлж үзье гэсэн түүний санаа тун зөв байсан. Гэтэл утааг улстөржүүлдэг уламжлалт аргаараа уг асуудалд хандаж эхэлсэн. Үр дүнд нь Б.Чойжилсүрэн сайд хулгайч, луйварчнаараа дуудуулаад дуусч байх шиг. Нийслэлийн утааг бууруулах төслийн багийнхны урам ч хугарсан байх. Гэхдээ нийгмийн нэг хэсэг хүмүүсийн зүгээс ирж байгаа галыг тэрүүхэн тэндээ шингээгээд уг төслөө амжилттай дуусгах боломж Б.Чойжилсүрэн сайдад бий.

Цаашлаад Засгийн газрын зүгээс болон эрх баригч намын зүгээс уг асуудалд бага зэрэг улс төрийн дэмжлэг үзүүлчихвэл утааг бууруулах төсөл дахин сэргэх боломжтой гэж байгаа юм. Б.Чойжилсүрэн сайдын хувьд шүүмжлэл, хар, цагаан хэл ам ихтэй бизнес, улс төрийн салбарт олон жил явсан архаг, асуудлыг аргалдаг улстөрч. Гэтэл нийслэлийг утаагүй болгох асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдийн улстөржилтөөс болж хаяж байгаа гэж бодохгүй байна. Асуудлыг атгаж авсан бол дуусгах эр хүний болоод улстөрчийн зориг зүрх Б.Чойжилсүрэнд бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн тод хэлнэ.

Ер нь нийгмийн нэгнийгээ дагасан хийрхэлээс үл хамаараад нийслэлийг утаагүй болгох хагас коксон түлшээ оруулж ир ээ, сайд аа. Хагас коксон түлш гэдэг бол дэлхийн бусад хотуудын утаанаасаа салсан бодит туршлага. Үүнийг заавал нийслэлийн бүх иргэнд ойлгуулах шаардлага байхгүй. Бодит ажил болгоод нүднийх нь өмнө утааг бууруулаад харуулчих. Хагас кокс түлшнээс болоод хүн ард хордоно гэж огт байхгүйг мэргэжлийн хүн баталгаатай хэлж, зөвлөж байна. Улстөржилт, нийгмийн зохион байгуулалттай шүүмжлэлээс айгаад байх хүн биш гэдгийг тань улс төрийн хүрээнийхэн ил тод хэлж байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаад, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуулаач, сайд аа.

Ирэх жилээс бид хагас коксон түлш боловсруулах үйлдвэрээ барьчихвал утааны асуудал Засгийн газар, цаашлаад Улаанбаатар хотын асуудал биш байхаа болино. Тэр цагт утааг шүүмжилж, таны санаачилсан ажлыг унагах шахсан улстөрчид чинь бид анх утааг бууруулж байсан гээд яриад л явж байна. Улс төр угаасаа л ийм байдаг. Тиймээс утааг бууруулахын тулд зоригтой шийдсэн ажлаа дуусгаж, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуул, сайд аа…

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    ЭХЯ ны бүтцээс уурхайнуудыг гарга !!!
    2023 оны 10 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top