x

Үндэсний компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулдаг болъё

Өнөөдөр Монголын зар сурталчилгааны зах зээлийг твиттер, фэйсбүүк бүрэн атгаж байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн цахим хуудастай болсон. Түүнийгээ дагуулаад фэйсбүүк пэйж хуудас нээнэ. Түүгээрээ л зар сурталчилгаагаа явуулдаг болсон. Энэ нь хүртээмжтэй, хялбар байдаг давуу талтай нь үнэн. Харин төлбөр мөнгөний хувьд бол хямд биш л дээ. Олон давтамжтай хямд үнэтэй явдаг болохоор нэг мэдэхэд л овоо хэдэн төгрөг гараад явчихсан байдаг.

Нэг жишээ хэлье л дээ. 2020 оны сонгуулиар “нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна” гэсэн судалгааг Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн танилцуулж байлаа. Энэ бол сонгуулийн 14-хөн хоногийн хугацаанд зөвхөн фэйсбүүкт зарцуулсан мөнгө. Твиттер, инстаграм зэрэг бусад сүлжээгээр тооцвол бүр ч их дүн гарна. Эндээс үзэхэд Монголын аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгааны бүх мөнгө ийшээ урсаж байна. Тэгвэл сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллүүдээр явуулдаг болмоор байна. Яагаад ингэх ёстой юм бэ гэж. Үндэсний хэвлэл мэдээллээ авч үлдэх нийгмийн хариуцлага тухайн үндэстэнд байх ёстой. Яагаад хэвлэл мэдээллээ авч үлдэх болоод явчихав гэвэл хэвлэл мэдээллийн амьдрах үндэс болсон мөнгө олох үндсэн аргуудын нэг нь зар сурталчилгаа байсаар ирсэнд гол учир бий. Иймээс үндэснийхээ хэвлэл мэдээллийг дэмжиж зар сурталчилгааныхаа тодорхой хувийг Монголынхоо хэвлэл мэдээлэлд тавьж байх нь журамт үүрэг юм. Зөвхөн үүрэг байгаад зогсохгүй үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн зар сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллээр явуулдаг болгох үүргийг хуулиар хүлээлгэмээр байна.

Яагаад заавал дотоодын хэвлэл мэдээллээр гарга, хуульчил гээд байна гэхээр үндэсний том эрх ашиг үүний ард байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар, зөв замаар хөгжих гол үндэс нь бие даасан эдийн засагтай, хэн нэгнээс хараат бус байх явдал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага ч тэр, аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулах “шатахуун” нь мэдээж мөнгө санхүү. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага шударгаар санхүүжилт олдог байх нь хараат бус бие даасан эрүүл сэтгүүл зүйг сая бий болно.

Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд чадамжгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүний гарт ордог. Энэ бол зах зээлийн хууль. Хэн мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг биз дээ. Тухайн цаг үед хэвлэл мэдээллийг мөнгөөр “халааслах” этгээд нь голдуу эрх баригчид, төр барьж байгаа намынхан байдаг. Ингээд тухайн хэвлэл мэдээлэл эрх баригчдын дуу хоолой болохоос аргагүй болчихдог. Учир нь үйл ажиллагаа явуулах гол  хөдөлгөгч хүч болох мөнгийг нь өгч байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнийг магтан дуулдаг, хэн нэгний үзэл суртлыг хамгаалдаг хэвлэл мэдээлэлтэй болохгүй байх, чөлөөт хэвлэлийг авч үлдэх арга нь компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэлээр явуулах юм. Энэ бол дотоодын хэвлэл мэдээллийг эрүүлээр дэмжиж байгаа зүйл.

Энд зар сурталчилгааны-хаа тодорхой хувь гэдгийг дахин тодотгоё. Мэдээж цахимаар сурталчилгаа явуулдагаараа явуулдаг л юм байгаа биз. Зар сурталчилгаанд зориулсан мөнгөнийхөө тодорхой хувийг заавал үндэснийхээ хэвлэл мэдээлэлд өгөөрөй л гэсэн санаа юм.

Хэвлэл мэдээлэл нь  гадныхны гар хөл болчихгүй байхад энэ туйлын чухал. Мөн хэн мөнгө өгсөнд үйлчлээд ард түмнийхээ эсрэг явдаг болчихгүй байхад ч хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж намираад ард түмний дуу хоолойг хүргэхгүй байдаг хэвлэл олшрохгүй байхад хөрөнгө мөнгөтөй хүмүүс, том компаниудын дэмжлэг чухал байдаг нь ийм учиртай. Тиймээс компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгснөөр чөлөөт сэтгүүл зүйг, мөн үндэсний тусгаар тогтнолоо, ардчиллаа хамгаалах том үйл хэрэг болно.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь иргэдээ өмөөрөх, эрх баригчид ард түмний эсрэг хийж байгаа зүйлийг шударга, ил тод нийтлэх, болох бүтэхгүйг шүүмжилдэг, хуулийн лобби бүхнийг илрүүлж чаддаг. Зөрчилдөөн бүрийн ард мөнгө явж байдаг. Мөнгөөр хэвлэлийг дуугүй болгохыг ямагт зорьдог. Хэвлэл мэдээлэл санхүүгийн эрх чөлөөгүй бол дорхноо л амаа үдүүлдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтөй байснаар эрүүл саруул шударга нийгмийг улс эх оронд бий болгодог.

Ер нь ч дэлхий нийтэд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа явуулах санхүүг хуулиар хангалттай олгочихоод хэвлэл мэдээллийн эдийн засгийг болж л өгвөл боомилох сонирхлыг эрх баригчид цаг мөнхөд агуулж байна. Шударга хэвлэлтэй байхаас үе үеийн эрх баригчид жийрхдэг. Тиймээс болж л өгвөл эдийн засгаар хараат байлгах сонирхолтой байдаг нь тэр юм.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь ардчиллын баталгаа. Ардчилал нь тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс явж явж хэвлэл мэдээлэл тусгаар тогтнолын нэг баталгаа болж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийг эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах нь нэн чухал ач холбогдолтой.

Ийм учраас гадаад, дотоодын компаниуд зар сурталчилгааны тодорхой хувийг хэвлэл мэдээллээр дамжуулах нь ардчилал, тусгаар тогтнолоо дэмжиж байгаа гэсэн үг. Ардчилалтай, тусгаар тогтнолтой байна гэдэг нь авлига устаж, дотоодын компаниуд хөгжиж дэвших суурь нь болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах, дарамт шахалтгүй байлгах үндэс нь ардчилал. Энэ бүгдийн эх сурвалж нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс л ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Р.Хишигжаргал /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 2 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 2 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 2 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 2 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 4 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 4 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 4 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 4 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 4 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 4 цаг 14 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 4 цаг 16 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 4 цаг 17 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 5 цаг 23 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 33 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 47 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 50 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 6 цаг 3 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 58 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top