x

Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж марканд мөнхөрлөө

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж марканд мөнхөрлөө.

Дуурийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын дуурийн хаан” сэнтийг эзэлсэн Ц.Пүрэвдоржийн үйлс бүтээл, туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ таниулах зорилгоор “Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ” сэдэвт блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргасан байна. Блок маркт 1964 онд Москвагийн их театрын тайзнаа Ази тивээс анх дуулсан П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Гремин, чимэглэл хэсэгт “Фауст” жүжгийн Мефистофель, С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн ноён, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Хоролдой тэргүүн ноён, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, лого зэргийг дүрслэн оруулсан байна.

Маркийг бүтээхэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Ц.Пүрэвдорж сан” ТББ, түүний үр, хүүхдүүд зөвлөгөө өгч, зураг материалаар ханган ажилласан байна.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн галтай гэдэг газар төржээ.

Тэрээр 1947 оноос Монголын театрын урлагт найрал дууны жүжигчнээс замналаа эхлүүлж, 1955-1960 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн.

1960-1990 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилласан бөгөөд Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадам, гадаадын 20 гаруй орны дуурийн театрын тайзнаа уригдан тоглож, өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээс 2570 гаруй удаа тоглосон байна. 

Мөн тэрээр 1964 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуулаачийн студи, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн профессор багшаар ажиллаж залгамж үеийг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулсан. Мөн 1966-1998 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэт шүүгчээр тасралтгүй найман удаа ажилласан билээ.

Маркийн танилцуулга

Сэдвийн нэр: Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж

Маркийн нэр төрөл: Нэг блок
Сэдвийн дугаар: 1134 /4348/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2023.10.14
Нүүрний үнэ: 3000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 11000 ширхэг
Маркийн хэмжээ: 30х40 мм
Блокийн хэмжээ: 95х95 мм
Хэвлэлийн арга: Офсет 4 өнгө
Анхны өдрийн дугтуйны үнэ: 8000₮
Анхны өдрийн дугтуйны тоо: 1111 ширхэг
Маркийн зураач: Б.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 15 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 19 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 28 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 34 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 41 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 0 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 5 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 10 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 17 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 22 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 54 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top