x

Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохидолтой тэмцэх газраас ямар ажлууд хийж байна вэ?

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй. Жил бүрийн 3-4, 9-10 дугаар сарыг угаарын хийн эрсдэл бүхий сарууд гэж үздэг. Иймээс иргэд, олон нийтэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хий болон хийн хордлого юунаас үүсэж, ямар нөхцөл байдал үүсгэдэг талаарх мэдээ мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Бидний оролцоо цэвэр орчин” аяныг зохион байгуулж байгаа. Уг аяны хүрээнд нийт долоон дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тухай өдөрлөгүүдийг зохион байгуулж, хэвлэмэл хуудаснуудыг иргэд, олон нийтэд түгээн ажиллаж байна.

-Угаарын хий үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн жилүүдийн угаарын хийн дуудлагаас харахад энгийн буюу уламжлалт зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн дуудлага ирсэн байдаг. Гэхдээ дан ганц энгийн зуух гэхээс илүү угаарын хийн эрсдэл нь олон шалтгаантай. Тухайлбал, зуух нь галлагаанд бэлэн эсэх, зуухны битүүмжлэл, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаа хийж буй хүний ур чадвар гэх мэт олон нөхцөл шалтгаанаас угаар үүсэж байна.

-Энгийн зуух хэрэглэдэг хэчнээн айл нийслэлийн хэмжээнд байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 186 мянга орчим өрх бий. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь энгийн зуухтай. Иймд бүх айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүргүүлж байгаа.

-Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хийн дуудлага хэр их ирж байна вэ?

-Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой.

-Зөв галлагаа хэрхэн хийх вэ?

-Галлагааны аргачлал бол зуухнаасаа хамаараад харилцан адилгүй. Сайжруулсан зуухны хувьд эхлээд түлшээ хийгээд, дараа нь модоо хийдэг бол энгийн зууханд эхлээд модоо түлж, дээр нь түлшээ хийдэг. Яагаад ес, аравдугаар сард угаарын хийн эрсдэл өндөр байдаг вэ гэхээр нэгдүгээрт, зуны турш галлагаагаа хийгээгүй зууханд гал түлснээр угаарын хийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд гадна, дотно агаарын температурын зөрүү багассантай холбоотойгоор зуухны таталт багасаж, шаталтын процессыг удаашруулдаг. Энэ удаашрах процесс явагдсанаар угаарын хий гардаг. Ялангуяа намрын улиралд галлагаа хийх гэж байгаа бол маш сайн шаталттай галлагаа хийснийхээ дараа түлшээ хэрэглэх нь зүйтэй. Мөн намрын улиралд галлах давтамж өдөрт дунджаар 1-2 байдаг нь эрсдэлт нөхцөлийг үүсгэдэг.

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Мөн сайжруулсан түлшинд тогтмол шинжилгээ хийж байгаа юу?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх үүрэг даалгавар өгсөн. Одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд буй. Мөн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Харин түлшний чанартай холбоотойгоор хоёр долоо хоногт нэг удаа баруун, зүүн үйлдвэр, төвийн үйлдвэр болон агуулахуудаас дээж аван, холбогдох мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийж байгаа.

-Улаанбаатар хотод агаарын чанар хэмжих станц хэд байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд 19 станц 24 цагийн турш агаарын чанарын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байгаа.

-Өчигдөр Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр ялгарсан. Энэ асуудалтай холбогдуулан тус станцуудад мэдэгдэл ирсэн болов уу?

-Тус мэдээллийн дагуу бүх байршил дахь суурин станцын дүнг шалгасан. Тухайн станцууд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, Озон, РМ2.5, РМ10 зэрэг зургаан үзүүлэлтээр хэмжилт хийдэг. Өнгөрсөн 24 цагийн байдлаар бүх байршлыг шалгаж үзэхэд, дээрх үзүүлэлтүүд нэмэгдээгүй байсан. Агаарын чанар хэмжих станцууд 30 минут тутамд www.agaar.mn сайтад мэдээллээ шинэчилж оруулдаг.

-Өнөөдрийн тухайд Улаанбаатар хотын агаарын чанар ямар байна вэ?

-Агаарын чанарын үзүүлэлтүүдийг Улаанбаатар даяар нэгтгэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Байршлаасаа хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, зарим станцууд гэр хорооллын бүсэд, зарим нь авто зам дагуу, эсвэл орон сууц, үйлдвэрийн бүсэд бий. Азотын давхар исэл автомашинаас ихээр ялгардаг. Тиймээс Баруун 4 зам орчимд азотын давхар исэл нь өндөр гардаг. Харин Баянхошуу орчим буюу гэр хорооллын бүсэд тоосонцрын агууламж өндөр байх зэргээр харилцан адилгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 31 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 38 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top