x

Б.Энхбаяр: Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг чангатгана гэдгээ мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг хуулийн заалтыг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг, иргэдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох хууль болж байна" гэдгийг тодотгож Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ.

Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид "Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна" гэж ойлгоод олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй.

Хууль, Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 8 цаг 48 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 8 цаг 48 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 8 цаг 50 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 8 цаг 56 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 0 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 9 цаг 1 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 9 цаг 3 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 9 цаг 4 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг 5 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 9 цаг 6 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 9 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 9 цаг 14 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 10 цаг 57 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 11 цаг 9 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 11 цаг 19 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 13 цаг 13 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 13 цаг 13 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 13 цаг 15 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 13 цаг 16 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 15 цаг 19 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top