x

Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв.

Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ...... гэх газраас "Г" нарын 3 иргэн "Соом" 47, "Гутаар" 2, "Булуу цагаан" 23, "Яаз" 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байгаад хаа хаанаа анхаарах цаг болжээ.

Энэ талаар Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн 1 дэх хэсэгт "...Тусгай хамгаалалтай газарт....1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан ..... бол 2-8 жил хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог.

2. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог.

3. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top