x

Дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгажээ.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ” хэмээн заасан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Ховд аймаг дахь “Ховд”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн 4С ангиллын болгох төслийг концессын Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Уг тогтоолын дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран баасан гаригт /2023.10.13/ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд Концессын сонгон шалгаруулалт зарлаж, нисэх буудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхол бүхий хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-“Зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг учраас хувийн хэвшлээ дэмжиж оролцуулах замаар төсөвт дарамт багатай шийдэх бодлого барьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх дөрвөн байршил бүхий нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлыг олон жилийн дараа амжилттай эхлүүлж байна” гэжээ. 

ИНЕГ-аас танилцуулснаар эхний ээлжинд Концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудал нь худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутгийн олон улсын зангилаа нисэх буудлууд болгон хөгжүүлэх юм. Тухайлбал,

  • Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг өргөжүүлснээр төв болон дундад ази руу баруун бүсийн мах экспортлох,
  • Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг дэлхийн хамгийн цэнгэг хоёр нуур болох Хөвсгөл, Байгаль нуурыг холбон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх,
  • Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг зүүн өмнөд азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх бүрэн боломж бүрэнтой гэв.

Цаашид агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч, нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд  хүчин чармайлт гаргаж, бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаар болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 16 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 20 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 29 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 35 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 41 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 1 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 6 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 10 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 18 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 23 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 55 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top