x

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг.

Монгол Улсын хүн ам 3.4 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өссөн. Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн.

Хагас өнчин хүүхэд 36,3 мянга, бүтэн өнчин хүүхэд 2911, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111776 дуудлагаас зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9224 байна.  

Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 358 хүүхэд байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 8 дахин нэмэгдсэн.

Хэдийгээр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэл өндөр байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн гүйцэд, тасралтгүй, тогтвортой хүргэж чадахгүй, хамгааллын үйлчилгээний үе шат, менежментийг бүтэн зургаар нь тодорхойлж, төлөвлөж, хүргэж, үнэлж, хянаж, санхүүжүүлж чадахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний дотор Хамтарсан багийн үйлчилгээнд зардал хуваарилагдахгүй байсаар байна. Мөн нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах шат шатны төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгоогүй зэрэг олон дутагдал байгааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр тогтоожээ. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, хүн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоотой уялдуулж, Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээний хэлбэр, санхүүжилт, хяналт, олон нийтийн оролцоог шинээр тодорхойлсон байна.

Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ. Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг ажиллуулж, ажил үүргийг нарийвчлан заасан. Мөн хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн сан, хүүхэд хамгааллын цахим хувийн хэрэг үүсгэж, ашиглах шинэ зохицуулалтыг нэмжээ. 

Барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн төлөөлөл ажиллах эрх зүйн зохицуулалтыг оруулахаар төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын дунд 20 гаруй удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан төдийгүй 1300 гаруй хүүхдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал авчээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрүүдийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирч, хамгаалал шаардлагатай хүүхэд бүрд чанартай цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 17 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 21 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 31 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 36 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 43 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 3 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 7 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 12 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 19 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 24 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 56 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top