x

Х.Булгантуяа: Хүүхдийн эсрэг гэмт үйлдийг цахим хувийн хэрэг дээр бүртгэдэг болгоно

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна. 

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байдаг. 

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал маш өндөр байдаг. Хэдэн жилийн өмнө хойд эцгийнхээ гарт нас барсан охины асуудлыг сургуулийн багш нь мэдээд нийгмийн ажилтанд нь хэлсэн ч гэр нь нүүгээд өөр сургуульд очоод бүртгүүлчихсэн байх жишээтэй. Иймд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоё. Хүүхдийн эцэг эх нь хүүхдийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүүхдийн цахим хувийн хэрэг дээр мэдээлэл үүсэж байдаг байх хэрэгтэй байна. 

Хүүхэд болгон өөрийн гэсэн цахим бүртгэлтэй болчихвол хаяг, сургуулийн өөрчлөлт, хөдөө орон нутаг руу хүртэл явахад хүүхдийн бүртгэл мэдээлэл явж байх боломжтой. 

"Суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн мэргэжилтэн дутмаг байгаа нь үнэн"

Суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн мэргэжилтэн гэж байдаггүй. Иймд суманд асуудал үүслээ гэхэд аймгийн төвөөс мэргэжилтэн очих гэсээр байтал асуудал хүндэрчихдэг. Аймаг, суманд тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэддэг мэргэжилтэн дутмаг байдаг. Манай салбарын боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн.

Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг ХНХЯ-наас шинэчлэн боловсруулаад өргөн барихад бэлдсэн байгаа. Уг хуулийн үр дүнд  хүн бүр хүүхэд хамгаалагч болооч ээ гэх уриалгыг дэвшүүлж энэ намар өргөн барихаар төлөвлөж байсан юм. 

ХНХЯ-ны харьяа гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагийн төсөв болох 8 тэрбум төгрөгийг бүх хүүхдийн тоонд хувааж тооцоход нэг хүүхдэд 5,000 төгрөгийн төсөв оногддог. Иймд уг төсвийг 14 тэрбум болгохоор УИХ-д өргөн бариад байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 44 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 53 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 59 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 4 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 8 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 6 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top