x

Б.Энхбаяр: Гэмт хэргийн мэдээллийг шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болдог

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Энэ асуудлыг урьдчилсан байдлаар даваа гаригийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 

Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. 

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн сэтгэл түгшээсэн асуудал байгаа.

Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байгаа юм.

Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 18 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 22 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 31 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 37 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 44 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 3 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 8 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 13 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 20 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 25 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 57 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top