x

ХАМАС ялагдах нь гарцаагүй

Энэ оны 10 дугаар сарын 7-ны өглөө эрт Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвас газраас Израиль руу гэнэдүүлэн 2000 пуужин харван, олон зуун дайчид хуурай газраар довтоллоо. Тэд Израилийн нутар руу хэдэн арван км нэвтэрч, жижиг хотуудаар тарж давшжээ. Хамас бүлэглэлийнхэн ямар ч эсэргүүцэл үзэлгүй давшсаар олон зуун энгийн иргэдийг барьцаалсан ба тэдний дотор олон хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настангууд байсан ба заримыг нь шууд буудаж алжээ. Зүйрлэвээс 2022 оны хавар Киевийн ойролцоох Буча тосгонд оросын цэргүүд яаж террордсон билээ яг түүн шиг. Тийм учраас “хоёр дахь Буча” хэмээн ХАМАС-ын энэ террорыг олон улсад нэрлэж байна.

Палестины дайчид Израилийн олон зуун цэрэг офицер, хуягт машин, танкийг хүртэл олзолсон байна. Тэдний тэргүүн ангиуд Израилийн150 000 хүн амтай Ашкелон хот руу дайрсан ба тэнд одоо болтол тулаан явагдаж бололтой юм. Эхний дайралтад өртсөн Израилийн хилийн харуул, цагдаагийн постууд их хохирол амссанаас үзвэл Израилийн арми ба цэргийн тагнуул Палестины ийм гэнэтийн террорист халдлагад бэлэн биш байсан бололтой.

ХАМАС бүлэглэл Израилийн олзны хүмүүсийг шоронд байгаа хэдэн мянган Палестины алан хядагчдаар солино гэж буй.   

Ням гаригийн оройны байдлаар гэхэд 700 гаруй жүүд хүн алагдаж, 2300 нь шархдаж олон зуун хүн сураггүй алга болжээ. Мөн Газагийн ойролцоо хөгжмийн наадамд оролцож байсан 260 хүн газар дээрээ хоромхон зуур алагджээ. 

Энэ бол 1973 оноос хойш 50 жилийн дараа Израиль руу хийсэн хамгийн том довтолгоо байлаа. Израилийн иргэд энэ довтолгоог урьдчилан харж арга хэмжээ авч чадаагүй Израилийн төр засаг, арми, тагнуулын байгууллагыг шүүмжилж байна. Дараагийн сонгуульд одоогийн эрх баригч эвсэл ялагдах магадлалтай боллоо. 

Одооноос хагас жилийн өмнө Израилийн цэргийн шинжээч Жонатан Спайер:–Ираны удирдлаган дор Палестины ХАМАС бүлэглэл болон Ливаны Хезболла бүлэглэл Израилийн эсрэг томоохон ажиллага явуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл бичиж байжээ. Гэвч Израилийн эрх бүхий албан тушаалтнууд энэ мэдээллийг огт тоогоогүй, ХАМАС бүлэглэлийн хүчийг үнэлээгүй юм байна.

Гэнэтийн довтолгоонд цочирдсон Израилийн арми хариу арга хэмжээг цаг алдаж эхэлсэн ба өдгөө Израиль Улсын Засгийн Газар улс орноо дайны байдалд орсныг зарлаад байна.

Эдүгээ Израиль нь 100 000 цэрэг бөөгнөрүүлэн, хариу цохилтыг агаараас өгч Газад 500 гаруй обьектыг бөмбөгджээ. Хуурай газраар давшилтад орж буй мэдээ эхнээсээ ирлээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр Палестины ХАМАС бүлэглэлийн дайнчид хуурай газраар Израилийн эсрэг халдсаар байгаа ба ялж байна гэж өөрсдийгөө рекламдаад суртал нэвтрүүлгийн өргөн кампани явуулавч ялах, хорлох хоёр шал өмнөө ойлголт гэдгийг ухаарах сөхөө алга. Ер нь ХАМАС ба түүний цэрэгжсэн жигүүр болох Лалын жихад нь ялж байсан тохиолдол нэгээхэн ч байхгүй, харин хорлож байсан тохиолдол бол олон бий. 

Израиль - Арабын дайны түүхийг авч үзвэл 

1948-1949 онд Израилийн эсрэг арабын Иордан, Египет, Сири, Ирак, Ливан, Саудын Араб, Йемен гэсэн  7 улс дайн хийхэд Израиль жил тойрон байлдаад тусгаар тогтнолынхөө төлөө дайнд ялсан билээ.

1956 онд Израилийн эсрэг Египет дайн хийсэн ба Израилийн арми Синайн хойгийг эзэлж дайнд ялжээ. 

1967 онд Израилийн эсрэг Египет, Иордан, Сири улсууд 6 өдрийн дайн хийж ялагджээ. Зөвлөлт Холбоот Улс хүртэл агаарын хүчээр Египетийн талд орж байлдаанд оролцож байв.

1973 онд Израилийн эсрэг Египет, Сири хоёр дайн хийж ялагджээ.

1982 онд Израиль нт Ливи улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, Ливан дахь Палестины хуаран ба террорист баазуудыг газрын хөрснөөс арчжээ. 

Энэ удаа ХАМАС яагаад ийм итгэл дүүрэн, бардам дээрэнгүй, бас бэлтгэлтэй авирлав гэдэгт олон улсын шинжээчид янз бүрийн дүгнэлт өгч байна. Дүгнэлтүүдийн эцсийн зүү Москва, Кремлийг зааж байна. ХАМАС-ыг Иран анх удаа ил тодоор шууд дэмжсэн, Ираны ард түүний үнэнч холбоотон Орос зогсож байна. Оросын тусгай албад ХАМАС-ын террористуудыг санхүүжүүлсэн, зэвсэглэсэн, Вагнер маягийн ЧВК бүлгийн сургагчид очсон байх магадлалтай гэсэн дүгнэлт анхаарал татлаа. Украины эсрэг өдүүлсэн гутамшигт дайндаа ялахгүй ч хор хүргэх чадвартай үлдсэн Орос нь дэлхий дахины анхаарлыг Израиль-Газа руу хандуулж, Украины фронтоос анхаарлыг нь сарниулах, хамгийн чухал нь АНУ тэргүүтэй барууныхан Израильд туслахаа анхаараад Украиныг орхино гэсэн гэнэн төсөөлөл Кремлийг дайрсан бололтой. Харин ингэж ингэж хоёр фронт дээр зэрэг зэрэг ялагдал хүлээх, нэр хүндээ бүрмөсөн барах нөхцөл Москвагийнханд бүрдчихэв үү?

Палестины арабчуудыг террорист болгож хувиргахад зөвлөлтийн КГБ оройлон оролцсон хур туршлагын зах зухыг мэдэх чекист Путин уламжлалаасаа татгалзаагүй байгаа тул энэ удаа ХАМАС-ыг дэмжиж босгосон байхыг үгүйсгэх аргагүй.    

Эцсийн дүгнэлт хийхэд Израилийн эсрэг арабын бүхэл бүтэн 7 улс нийлж дайн хийгээд ялагдсан байхад эдүгээ Палестины алан хядах ганц бүлэглэл Израилийн эсрэг дайн хийсэн ч гэсэн ялагдах нь гарцаагүй юм. Мэс далайсан хүн мэсэндээ үхдэг гэсэн үг байдаг даа.

Д.Сүхбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 11 цаг 44 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 50 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 11 цаг 56 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 58 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 11 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 2 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 14 цаг 20 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 14 цаг 21 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 22 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 14 цаг 25 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 14 цаг 26 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 14 цаг 28 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 16 цаг 10 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 17 цаг 0 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 17 цаг 3 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 17 цаг 4 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 17 цаг 5 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 17 цаг 9 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 17 цаг 10 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 17 цаг 11 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top