x

Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна

Авлига улс орныг мөхөөдөг гэж алдар суутнуудын хэлсэн үг бий. Тухайлбал, “Улс орон гадаад улсын булаан эзлэлтээс бус ард түмнийхээ итгэлийг алдсан авлигажсан албан тушаалтнуудын шуналаас болж сүйрдэг” гэж Солонгосын сэтгэгч Жон Яг Юун хэлсэн юм гэдэг. Хүн төрөлхтний их сэтгэгч суутнуудын ийн хэлсэн нь гарцаа байхгүй үнэн байна. Авлигад идэгдсэн улс орон хэрхэн яаж уруудан доройтож, бүх зүйл нь урвуугаараа эргэж, нийгэм нь тэр чигтээ там шиг болдгийн бодит баталгааг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна.

2008 оноос хойш нийт нэг их наяд төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зориулсан гэх тооцооллыг өнгөрсөн жил гаргасан. “Цэвэр агаар сан”, “Утааг бууруулах сайжруулсан түлш”, “Утаагүй түлш” гээд янз бүрийн нэр өгч төсөл нэрээр нэг их наяд төгрөгийг зүгээр л идээд уучихсан. Зарим жилүүдийн тоо баримтын судалгааг сөхөхөд, 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум нийт 164.1 тэрбум, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утаанд зарцуулах нэрээр хуваагаад идчихсэн байх жишээний.

2017-2020 онд гэхэд улсын төсвөөс 273.1 тэрбум, Азийн хөгжлийн банк Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, Хятадын зээлээр нийт 168.9 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум нийт 456.1 тэрбум төгрөгийг мөн л утаа нэрээр эрхтэн дархтнууд нь цусалчихсан. Утааг багасгая, утаа хэрээс хэтэрлээ, “Утаагүй Улаанбаатарын төлөө” гэж ярьсан, тэмцсэн, бусдыгаа оройлсон бүхэн утааны мөнгийг хувааж хулгайлсан байдаг.

“Утааны эсрэг ээж аавуудын групп” гээчээс аваад төр засгийн удирдлага, дарга сайдаасаа аваад энгийн иргэд хүртлээ бүгд утаа нэрээр улсын төсөв, гадны дотны зээл тусламж бүгдийг үлдээлгүй хувааж тоносон. Агаарын бохирдол гэж дуугарсан бүхэн авлига байсан. Одоо “Хятадын хагас кокс” нэрээр 177 тэрбумыг идэх гээд эрх баригчид шүлсээ залгиад “амташсан хэрээ” гэгчээр зогсож байна.

Утаа нь авлигал болоод зогсохгүй эцэстээ албан тушаал эрх мэдлийн илд бамбай болсон. Утаа арилгасан нэрээр одоогийн Ерөнхийлөгч, тухайн үед намын дарга байхдаа Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг яаж дахин авч байв. Мөн “Утааг ялчихлаа, одоо түгжээг тайлна” гээд улайм цайм суртал ухуулга хийсэн Ж.Батбаясгалан гэдэг нөхөр НИТХ-ын даргын суудалд заларч байна. Ингэж эрх баригчид утааны мөнгийг их наядаар нь зүгээр ч бас гударчихгүй ард түмнээ доог тохуу хийгээд сууж байна.Энэ бүхний эцсийн үр дүнд Улаанбаатарын утаа дээд цэгтээ хүрч, хорт хавдар болоод үр зулбалтын энэ олон шалтгааныг эрдэмтэд утааны хор хөнөөлтэй холбон тайлбарлах болсон. Утаатай тэмцсэн гэх сүүлийн 20-иод жил утаанд зарцуулсан мөнгөөрөө хотын гэр хорооллын 220 мянган өрхийг бараг 100 хувь орон сууцтай болгож, Улаанбаатар жинхэнэ ёсоороо утаагүй хот болох бүрэн боломжтой байсан нь тодорхой.

Тэгвэл замын түгжрэл хэмээх жинхэнэ “там-тай учирснаар мөн хориод жилийн нүүр үзлээ.Улаанбаатар хот удахгүй метротой болно гэдгээс аваад тэнгэрийн зам, цахилгаан соронзон галт тээвэр, дүүжин тээвэр, LRT хөнгөн галт тэрэгний шугам гээд замын түгжээг бууруулах мөн ч олон янзын үлгэр ярьсан. Хамгийн хорлонтой нь тэр бүгдэд гадны зээл тусламжийн мөнгийг ховх сороод зогсохгүй манай луйварчид гадныхантай нийлж улс орноо цөлмөсөн. Ганцхан жишээ хэлэхэд, Баянхошуунаас гэмтлийн эмнэлэг, ХААИС-иас Богд хааны музейгээр дамжаад Хүүхдийн ордон орох хойд урд хоёр маршруттай хотын захиргаа, Францын ПОМА компанийн хамтарсан төсөлд 180 орчим тэрбум төгрөгийг нийслэлээр шийдүүлсэн байдаг. Төслийн гүйцэтгэгч компани ПОМА руу 16.1 тэрбум, Эжис рэйл ХХК руу 6.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн ч хийгдсэн ажил алга гээд нэг хэсэг шуугиад л өнгөрсөн.

Гэтэл сая юу болов. “Түгжрэлийг бууруулах гол гарц нь нийтийн тээвэр, гэвч энэ салбар уналтад орчихлоо. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарыг цогцоор нь шийдвэрлэнэ” гэх мэдээллийг хот хариуцсан сайд, хотын удирдлагууд нь гаргаад 2023 оны төсөвт 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан.

Гэвч энэ мөнгийг улсын нууцад оруулж байгаад хот хариуцсан сайд, нийтийн тээврийн газар, худалдан авах ажиллагааны газар зэрэг бүх эрх мэдэлтэн, автобус компани хувийн хэвшилтэйгээ нийлээд шуналаа барьж дийлэлгүй хэдэн талаас нь дайраад орчихсон. Зүгээр л хуваагаад иддэг тэр жишгээрээ хувааж аваад идэх гэж үхэлджээ. 330 хэдэн тэрбум гэдэг бол үнэндээ бага мөнгө биш. Энэ мөнгөөр дэлхийн аль ч орноос орчин үеийн автобус худалдаж аваад нийтийн тээврээ олон улсын стандартад хүргэчих бүрэн боломжтой.

Солонгосын “Хьюндай”-гийн шинэ автобусууд оруулаад ирсэн бол бид яаж баярлах бол. Үнэ нь жаахан нэмчихсэн байсан ч тоохгүй, шинэ юм чинь арга үгүй л гэнэ. Тэгтэл Солонгосоос “сэг” ачаад, түүнийгээ Вьетнамд аваачиж угсраад парк шинэчлэл нэртэй 330 хэдэн тэрбумаар ёстой нэг тоглосон байгаа юм. Яагаад шинэ автобус аваагүй юм бэ гэхэд орчин үеийн автобус гоёдоно, бид дор нь хэмхлээд дуусна гэж дарга нар ярьсан гэсэн. Тэгвэл монголчууд өнөөдөр хамгийн орчин үеийн машин, тэр ч бүү хэл онгоц нисдэг тэрэг хөлөглөж байна. Шинэ автобус авбал нөгөө хулгайлах мөнгө нь бага болно гэж голоод ийм сэг босгож ард түмэндээ шахаж байгаа нь тэр.

Дээрээс нь бид үнийн өсөлт том дарамтад бүгд сөхөрчихсөн. Саяхан манай сонинд дэлхийн зарим орны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ болон Монголын барааны үнийг иргэдийн авч буй цалингийн хамт хүснэгтээр харуулсан. Манайд нэг кг үхрийн мах 19 мянга 500 төгрөгийн үнэтэй байхад Хятадад 21000, Польшид 25000 байна. Сүү Монгол 3600, Польшид 2500, элсэн чихэр Монгол 5800, Германд 7600, тахианы мах Монголд 1 кг нь 14000, Солонгост 26000, Польшид 14000, Германд 20000 байх жишээтэй. Тэгвэл монголчуудын сарын дундаж цалин 350 доллар буюу 1.2 сая, польшийн цалин 1608 ам.доллар буюу 8.9 сая, Солонгосынх 2 сая вонн буюу 5.2 сая, Хятадынх 600 ам.доллар буюу 2 сая байх жишээний. АНУ-ын дундаж цалин 3500-4000 ам.доллар гэдэг. Манай өргөн хэрэглээний барааны зарим үнэ Америкийнхтай ойролцоо гэдгийг иргэд хэлдэг. Манай цалин нь 1.2 сая, польшын цалин 8.9 сая гэдэг ч хэрэглээнийх нь үнэ нь ижил түвшинд байна гэдэг аймшигтай. Юу ч үйлдвэрлэдгүй зүгээр л хятад барааг авч ирж нутаг нэгтнүүддээ дамлан зардаг улс орон ийм болохоос ч өөр яах билээ.

Монголчууд бид өөрсдөө ийм л улс орныг бий болгосон. Энэ бүхэн монголчууд бид дээд албан тушаалтнаасаа доодох хүртлээ авлигад гүн шигдсэний баталгаа.

Томчууд нь тэрбум тэрбумаар, их наядаар нь хулгай хийж улс орноо тонодог. Доод дунд шатных нь бас л өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд хулгай хийдэг. Яг л утаа гэдэг нэрээр улсаа цөлмөсөн шиг, саяны автобусны хулгай, цавчаа шиг бүх л салбарт авлига, хулгай дээрэм, нүүрлэсэн.Наад захын жишээ хэлэхэд, машины зогсоолын төлбөр авч байгаа нөхөр сүлжээ болохгүй байна гээд НӨАТ өгдөггүй. Тэгсэн хэрнээ кассын машин нь мөнгө уншаад сүлжээ нь зүгээр байдаг. Хүмүүсийн НӨАТ-ыг бөөгнүүлж байгаад хувьдаа уншуулж амьхандаа л ажлаасаа ашиг унаган бусдыг шулж байгаа нь тэр. Яавал бусдаас таван төгрөг илүү авчих вэ гэж үхэн хатан чичирдэг ийм өлмөн зэлмэн, ёс зүйгүй сэтгэлгээ монголчуудын өнөөгийн энэ авлигын нийгмийг цогцлоосон.

Түүнийхээ хүчинд утаандаа угаартаад, үнийнхээ өсөлтөд дарлуулаад, түгжрэлдээ гарах гарцгүй ядуу хоосон амьдарч, эцэстээ нэгнээ барьж идэхдээ тулж байна. “Монголчууд хөгжихгүй, учир нь хөгжлийг бий болгодог ёс суртахуун та нарт байхгүй” гэж Япон жүжигчний хэлснийг хүн бүр бодож, ёс суртахуунаа өөрчлөх цаг болсон. Тэгж байж бид бүхэн өөдөө нар харна. Нэгнээ шулж, энэ чинь зах зээл хэмээн тэнэглэдэг адгийн сэтгэл зүйгээ одоо больё. Харин зах зээлийн нийгэм хамгийн ёс зүйтэй байхыг шаарддаг гэдгийг бүгдээрээ ойлгож хүн бүхэн дор бүрнээ хичээж өлөн сэтгэхүйгээ өөрчилж хулгайгаа зогсооё.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 11 цаг 45 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 50 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 11 цаг 56 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 58 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 11 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 2 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 14 цаг 20 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 14 цаг 21 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 14 цаг 22 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 14 цаг 25 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 14 цаг 26 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 14 цаг 28 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 16 цаг 10 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 17 цаг 0 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 17 цаг 3 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 17 цаг 4 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 17 цаг 5 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 17 цаг 9 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 17 цаг 10 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 17 цаг 11 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top