x

Украинаас илгээсэн захидал

Олон улсын мэдээгээр Володимир Зеленський энд тэнд айлчиллаа гэдгийг сонсноос биш хэлсэн үгийг нь тогтоон анхаарч үзээгүй бололтой. Дэлхийн хамтын нийгэмлэгээс өнөөг хүртэл Украин дэмжлэг авсаар яваагийн нууц түүний үг ярианд байж. Өнгөрсөн хугацаанд Украины ерөнхийлөгчийн дэлхийн олон газарт хэлсэн үгийн эмхтгэл түүний илтгэх авьяас чадварыг тодорхой харуулжээ.

Өнөөдөр Украины ерөнхийлөгч хэн бэ гэдгийг дэлхий даяараа мэднэ. Бүр нэрийг нь яаж бичихийг ч андахаа больсон. Володимир Зеленський 2019 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр “Хэзээ нэг өдөр энэхүү илтгэлийг «Дэлхийг өөрчилсөн 15 минут» хэлж нэрлээсэй гэж хүсэж байна. Гэвч мянга мянган жил оршин тогтнож ирсэн зүйлийг 15 минутад өөрчлөх боломжгүй гэдгийг би сайн мэдэж байна” гэжээ. Байдаг л нэг өгүүлбэр. Байдаг л нэг ерөнхийлөгч. Монголчуудын зарим нь Володимир Зеленськийг “Ард түмний барлаг” телевизийн цувралаас анх харсан болов уу. Гэхдээ дайн түүнийг, тэр дундаа сэтгэлгээ сэтгэхүйг нь, илтгэх чадварыг нь хүн төрөлхтөнд харууллаа. Энэ авсаархан эмхтгэлийг сөхөж хараад өнгөрсөн хугацаанд төрсөн олон уран илтгэгчийн жагсаалтад Зеленський албан ёсоор нэрээ бичүүлнэ гэдэг бодол аяндаа танд төрнө.

Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.

Телевизийн олон ангит цувралын гол дүр Зеленськийг Орос, Оросыг баримтлагч нар зүйл бүрээр гутаан доромжилсон ч муу нэрэнд багтчихаар эр биш аж. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтолсон өдөр “Володимир Зеленський нар Украинаас амь зулбан зугатсан” гэдэг яриа гарч, Оросын төрийн мэдээллийн агентлагууд “ердөө гурав хоногийн дараа Киевт ялалтын парад алхана” гэцгээж байлаа. Гэтэл Зеленський ердөө маргааш орой нь төрийн ордныхоо гаднаас гар утсаараа “Бид байна. Киевт байна. Бид Украиныгхамгаална”  https://www.youtube.com/watch?v=tLv9IqcoNe8 гэдэг минут хүрэхгүй видео мэдэгдэл хийсэн. Үзсэн хэнийг ч огшоох мөнхүү мэдэгдлээс хойш хүн бүрийн танил болсон Зеленьсийг хүртэлх гашуун түүх гал цогтой үгсийн энэ эмхтгэлд багтсан байна. Зеленський нэгэнт супер од болжээ, тэр дундаа Жэймс Бондтой зүйрлэгдэж байна. Гэхдээ тус номын өмнөх үгийг бичсэн Аркадий Островскийн тодорхойлсноор Зеленський бол “онцгой нөхцөл байдалд орсон эгэл жирийн хүн” гэнэ.

Зеленський цэрэг ногоон өмсгөлтэй, цээжиндээ цэцэн үгтэй нөхөр биш. Хатуу хөтүү үгээ хөвөнд боож шидээд байдаг ч эр биш. Украины дайны шалтгаан хаана, юунд байна гэж бодсноо шулуухан хэлдэг. Мюнхэний аюулгүй байдлын бага хурлын индэр дээрээс “Дэлхийн аюулгүй байдлын архитектур бараг л сүйрсэн. Засаж янзлах талаар бодоход дэндүү оройтжээ. Тиймээс шинэ систем бүтээх цаг болж” хэмээн машид тодорхой ярьсаннь өдөр өдрөөр батлагдаж байх шиг. Аль Крымын хэрэг явдлаас хойш Зеленський Европын холбоо болоод дэлхий дахинд хандсан ч бид чихэн дүлий өнгөрөөснийхөө горыг амсах цаг ирсэн ч юм шиг... Энэ номд У.Чөрчилл хэдэнтээ дурдагсан нь санамсаргүй тохиолдол биш. Их Британий ерөнхий сайд асан Борис Жонсон түүнийг У.Чөрчиллтэй зүйрлэсэн удаатай. Зүйрлэхэд болохгүй юмгүй нөхцөл байдлаас тодрон гарсан хоёр дүр.

Даахин дор хүлэг, дахан дор эр гэж... Зеленський “Бид баатар биш” гээд “Бид байх ёстой газраа хийх ёстойгоо л хийж байна” гэж билээ. Уг илэрхийллийг Шекспирийн Юлии Цезарь зохиолын баатар Антонигийн “Би Брут шиг цэцэн цэлмэг биш” гэдэг үгтэй зүйрлэж болом. Эс бөгөөс 1585 онд Испани Английг эзлэхээр “Ялагдашгүй Армада” флотоо зэхэж байхадIЕлизавета хатан хаан “Би эм хүний турьгүй биетэй боловч, надад Английн хааны зүрх сэтгэл, эр зориг бий” гэж Тилберид хэлсэн үгтэй адилтгаж бололгүй яах вэ.

Украинаас илгээсэн захидалд Зеленськийн хэлсэн 16 үг багтсан. Дөрөв нь энх цагт хамаарах бол бусад нь дайны гал дүрэлзсэн өдрүүдэд хүмүүсийн сонорт хүржээ. XXI зуун гарсаар ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар Зеленськийгээс өөр хэн ч ийм товчхон, цэгцтэй бас цохилттой үг хэлээгүй байна. Зуу гаруйхан нүүртэй энэ эмхтгэлийг зуурын дотор уншивч утга агуулга нь дараагийн зуунд ч хуучрахгүй буй за.

 

Нийтэлсэн NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.164)
    би зеленскийд дургзй ээ украйн ард түмнийг самарсан хүн гэж боддог ерөнхийлөгч хүн ард түмнээ хайрлах ёстой. зеленский новш үхэж далд ороосой!
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 18 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 18 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 19 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 23 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 15 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 19 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 20 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 21 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 22 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 23 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 25 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 26 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 32 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 42 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 6 цаг 57 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 0 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 13 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 8 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top