x

Б.Жавхлан: Зураг төсөлгүй нэг ч ажилд хөрөнгө оруулалт хийхгүй

2024 оны төсвийн төслийг МАН-ын бүлэгт өнөөдөр танилцууллаа. Үүний дараа Ардчилсан намын бүлэгт танилцуулах юм байна.

Тэрээр "Ирэх жилийн төсвийн онцлог нь өмнө нь улсын төсөвт хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт зэрэгт төсвийн шинэчлэлийг шат дараатайгаар хийсэн нь. Тухайлбал, өмнө нь зураг төсөвгүй төслүүд болон шинэ төслүүдэд бага төсөв тавьдаг байсан. Үүнээс үүдэн тэр ажлын төсөв нэмэгддэг, олон жил үргэлжилдэг гэх мэт хүндрэлүүд гардаг байсныг бүрэн зогсоосон.

Ирэх жилийн хөрөнгө оруулалт маш чанартай бөгөөд төсвийн тусгай шаардлага, нарийн зохицуулалт, хууль хяналтыг барьж ажилласан.

Тухайлбал, нэг ч зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын ажил үгүй. Бид 21 хоногт 16 аймгаар тойрлоо. Иргэдийн саналын дагуу хөрөнгө оруулалтыг жагсааж байгаад ажиллана. Энэ жил нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан.

Мөн эрхтэн шилжүүлэх эмнэлэгт 144 тэрбум төгрөгийг тавьсан. Энэ эмнэлгийг барууны стандартаар барих бөгөөд хоёр жил ТЭЗҮ-г бэлтгэсэн. Алдагдлын хувьд төсвийн тусгай шаардлагыг хангаж ажиллаж байгаа. Бид 2020, 2021 онд өндөр алдагдалтай төсвийг баталсан. Үүнийг шат дараатай буулгаж 2024 оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 болж буурна. Төсөв тодорхой тэлнэ. 60 сая тонн нүүрс боловсруулна гэж тооцсон.

Хүүхэд хамгааллын тухайд шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг шийдээд явна. Хүүхэд хамгааллын ажилд зөвхөн сангийн 14 тэрбум болгож нэмнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top