x

Б.Түмэндэмбэрэл: Гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багт 2023 оны аравдугаар сарын 2-ны үүрийн 04:00 цагийн үед хотоо эргэхээр гарсан малчин эмэгтэйг чоно ноцжээ.

Болсон явдлын талаар Баянцагаан багийн малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр "Үүрээр 04:00 цагийн үед ноход хуцаж, боргох чимээнээр би сэрсэн. Манайх сувай малаа голынхоо урд талд хотлуулдаг юм. Намайг гарахад хотондоо байсан мал үргээд бүр урд талын өндөр хамар дээр гарчихсан байсан. Би малаа хотонд нь тууж оруулчихаад гэр рүүгээ орох гээд явж байлаа. Гэтэл саалийн ямаагаа хашдаг хашаанаас хэдэн ямаа гарчихсан, сувай мал руу явж харагдсан. Би тэднийг эргүүлэхийг оролдсон боловч нэлээд үргэсэн байртай, надад хашигдаагүй. Ямаагаа буцааж чадаагүй болохоор хашаа руу нь явлаа. Бараг тэнд байсан 200 орчим ямаа бүгд хашаанаас гарчихсан байхаар нь за за өглөө болъё доо гэж бодож зогстол гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн. Яг л миний өөдөөс эгц тулчихсан. Өдөр шиг сартай шөнө байсан болохоор араа соёо нь арзгар залуу чоно шиг харагдсан. Би ч их балмагдсан. 

Зүүн гараараа овоон дээрээс нь барьж дараад цээжин дээр нь суусан. Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн. Шар, шар хийсэн чимээ гарч байсан. Тэр үед энэ ч намайг гаргүй болгочихлоо доо гэсэн бодол төрж байлаа. Тэгээд ямар ч л байсан амьд гарах юмсан гэж бодоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Хяхтнаад дуугарч байгаад жаахан муужирсан бололтой байна. Тухайн үед хоолойг нь боочихмоор санагдаж байсан ч боох нарийн юм байгаагүй. Өөрийнхөө сахиусыг таслаад уях гэсэн боловч хоолойд нь ч хүрээгүй. Харж байтал хажууд том чулуу үзэгдсэн. Түүнийг аваад ам руу нь хийсэн. Түүний дараа би жаахан тайвшраад, сэхээ авсан байх. Сарьсан хоншоор руу нь цохидог юм гэнэ лээ гэж дуулсан болохоор дахиад нэг урт чулуу авсан. Хазуулсан гараараа хэсэг хугацаанд хоншоорыг нь цохисон. Нэлээд цохисны дараа нөгөө чоно чимээ алдраад, гулжийсан юм болсон. Тэгсэн ч би шууд босож явж чадаагүй. "Долоон гол"-той байдаг юм гэсэн, үхээгүй гэж бодоод хэсэг суусан. Энэ хооронд хазуулсан гараас цус гоожоод бүр болохоо байлаа. Тэгээд л эргэж харан, харан гэрийнхээ зүг рүү гүйсэн" гэж ярилаа. 

Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ. 

Сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлгийнхэн ирж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн тухай тэрбээр хуучиллаа. 

Бид Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Бүрэнбаясахтай утсаар холбогдож тодруулахад малчин эмэгтэй рүү дайрсан чоно галзуу өвчин туссан болох нь батлагдсан байна. 

Галзуу өвчин байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд чоно, үнэг зэрэг зэрлэг махчин амьтдын дунд эргэлддэг ч мал өвчилсөн тохиолдол цөөнгүй байдаг юм. Тус аймгийн хувьд галзуу өвчний голомтот бүс нутагт хамаардаг, жилд 30-100 тохиолдол бүртгэгдэх явдал ч байдаг аж.

Он гарсаар Говь-Алтай аймагт галзуу өвчний 28 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг ЭНД-ээс үзээрэй!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 44 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 53 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 0 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 4 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 9 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 7 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top