x

МАН иргэдээ авилгаар, айдас жихүүдсээр засаглахыг хүсч байна

"Ялын хатуу, зөөлөн байх нь нийгмийн хөгжлөөс хамааралтай. Балар эртний зэрлэг байдлаасаа дөнгөж гараад байгаа ард олны сэтгэлийг  туйлд нь хүртэл айлгаж балмагдуулж, хүчээр нөлөөлөх нь зөв"

Чезаре Беккариа "Гэмт хэрэг ба ялын тухай"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоон хоногт УИХ-аас нэг үүрэг авсан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр ялын бодлогыг чангаруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, хуулийнхаа хэрэгжилтийг хангах тухай...

За тэгээд Ерөнхий сайд нь ХЭГ-ын даргадаа үүрэг өгөөд, ХЭГ-ын дарга нь доошоогоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаа загнаад (ингэхэд өмнөх гурван жил сайд хийсэн Х.Нямбаатар нь яагаад юу ч хийгээгүй юм бол) нөгөө “нохой сүүлээ, сүүл нь хонхорцгоо” гэдэг болж явсаар эцэстээ Б.Энхбаяр сайд нэг төсөл гэх үү, санал гэхүү зүйл танилцуулжээ. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг билгийн хүчирхийлэлд 20 хүртэл жилийн ял оноодог байсныг 25 жил болгож, хугацаанаас нь өмнө суллах буюу магадлангаар орох, өршөөлд хамруулыг хориглосон хууль гаргахаар болсон гэнэ. За, мэдээж ард түмэн алга ташиж байна аа. Би ч гэсэн ташья.

Гэхдээ зөвхөн үүгээр энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлж чадах уу? Бидний яриад байдаг нөгөө гаж донтонгууд, пидофилүүд чинь “өө, ялын хугацаа нэмэгдчихлээ, хугацаанаасаа өмнө суллагдах өнгөрлөө” гээд (коронавирус бидний яриаг сонсоод нуугчихдаг үе бол бас байсан) гэмт хэрэг үйлдэхээ зогсох уу?

Гэмт хэргийн сэдэл, шалтгааныг судалдаг криминологчид ярьж байна. Гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хуулийг чангаруулах нь хангалтгүй ээ. Гэмт хэрэгтнүүд чинь хуулиар хүлээх хариуцлагаа бодож гэмт хэрэг үйлддэггүй юмаа. Хуулиас, цагдаагаас зугтах арга замаа л хайдаг юм гэж. Хоёрдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгтнүүд ихэвчлэн бага насандаа ямар нэг сэтгэлзүйн гэмтэл авсан, хүчирхийлэлд өртөж байсан нөхөд байдаг шүү. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нөхдийн сэтгэлзүйг нь судлах хэрэгтэй. Ингэж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Цагдаа бол гэмт хэрэг үйлдэгдсэн хойно араас нь хөөдөг тогтолцоо шүү, урьдчилан сэргийлж чаддаггүй юмаа гэж. Гэтэл энэ төрлийн судалгааг хийхийг манай хуулийн байгууллагууд зөвшөөрдөггүй, судлуулдаггүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, манайд криминологийн шинжлэх ухаан огт хөгжөөгүй, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ашигладаггүй ээ гэсэн үг. Уг нь бол мэргэжилтнүүд нь байгаад байдаг. Гэмт хэрэгтэй тэмцэх ч бас шинжлэх ухаан шүү дээ.

Хоёрдугаарт, нөгөө хүн болгоны амнаас унах дуртай “хүүхэд хамгааллын тогтолцоо”. Уг нь бол хууль нь байгаад байдаг авч огт хэрэгжүүлдэггүй. Тэгсэн хэрнээ маш өндөр төсөвтэй. Тэр төсвөөр нь ажил хариуцсан нөхөд өөрсдөө гараа угаагаад сууж байдаг. Гэртээ засвар хийдэг, брэндийн цүнх, хувцас худалдаж авдаг, гоо сайхны салонд хэдэн арван саяар нь үрдэг тухай барин тавин тоо баримт хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нэг. Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн хоёр тэрбум төгрөг тутмын нэг тэрбумыг нь идэж уудаг гэнэ.

Тэгэхээр энэ нөхөд хашиж байгаа албан тушаалынхаа чиг үүрэг, хариуцлага юу болох талаар ямар ч мэдлэггүй, дээр нь хүсэл эрмэлзлэлгүй байна. Зүгээр төсвөөс хулгай хийх гэж ажил, албан тушаал дээр очдог юм байна. Тэднийг томилсон албан тушаалтнууд, хариуцсан яам, Засгийн газар нь үүнийг өөрчлөх ямар ч хүсэл сонирхолгүй байна. Зүгээр л хамгийн амраар нь ялыг нь чангаруулья, нэмэгдүүлье гэж байна. Хэргийн илрүүлэлтийн яаж нэмэгдүүлэх вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг тухай нэг ч үг дуугарахгүй байна. Сая гэмт хэрэг гарсан Дорноговь аймагт өмнө нэг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлүүлж амиа алдсаны дараа төсвөөс 300 саяар гадаа камер суурилуулсан, нэг бүр нь таван сая төгрөгийн үнэтэй. Тэгсэн чинь сая хэрэг гарсны дараа шалгахад нэг ч ажилладаг камер байгаагүй гэж байна. Одоо дахиад л камер суурилуулах тухай ярьж байна. Ажиллуулахгүй, ашиглахгүй юм бол камер тавиад яах юм бэ.

За тэгээд, гуя дагаж хүзүү гэгчээр Б.Энхбаяр сайдын шинээр оруулж ирж байгаа хуулийн өөрчлөлтөд “согтуугаар машин жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, 1,5 жилийн хорих ял оноох” тухай ороод ирлээ. Хаанаас яагаад гэдгийг мэдэхгүй. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээллээс үзвэл “хоногт 500 хүн согтуугаар машин жолоодож байна” гэсэн байна. Үүн дээр л дөрөөлсөн бололтой юм. Тэгээд үүнтэй тэмцэхийн тулд өмнө зөрчилд тооцдог байсан энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хорих ял өгөхөөр болжээ. Буруутгахгүй ээ, болж байна. Гэхдээ яагаад заавал хорих ял, тэгээд 1,5 жилээр гэж. Эрүүгийн эрх зүйд “гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ гэм буруугийн хэмжээд тохирсон байх ёстой" гэж үздэг. Хоёрдугаарт, хууль хэрэгжих боломжтой байх ёстой. Хэрэгжүүлэх боломжгүй хуулийг баталж болохгүй, мөрдөж чадахгүй. Тэгвэл жинхэнээсээ нөгөө “хууль биш гууль” болно. Хуулийн цоорхой гэдэг юм үүсээд түүгээр чинь хууль завшигчид цувж эхэлнэ.

Тийм болохоор согтуугаар машин жолоодохыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд оруулдаг байлаа гэхэд (угаасаа өмнө нь 2015 онд баталсан Эрүүгийн хуульд оруулсан байсан энэ өөрчлөлтийг МАН олонхи болонгуутаа буцааж татаад 2017 өөрчлөхдөө Зөрчлийн хууль руу хийчихсэн) оногдуулах ял шийтгэл нь тохирсон байх ёстой. Эрүүгийн хуульд оруулж байгаа шалтгаан нь өөрийнхөө болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй үйлдэл, “санаатай гэмт хэрэг” гэж үзсэнд байна. Согтуугаар машин жолоодохыг нь хэлж байгаа юм шүү дээ. Тэгсэн манай зарим “хэтийдсэн” сэхээтэнгүүд “санаатай хүн амины хэрэг, хүний амь насанд хохирол учруулахаар завдсан гэмт хэрэг” гэж нэрлээд хорих ял оноох нь зүйтэй, 1,5 биш таван жил байх ёстой" гээд сэвээд, дэвээд явчихлаа. Эхнийх 100 нь шоронд суухад дараачийнх нь больчих юм гэнэ ээ. Үгүй ядаж, согтуугаар машин барих нэг хэрэг. Согтуугаар машин бариад хүн дайрчих чинь өөр хэрэг шүү дээ. Гэтэл эхнийхийг завдсан гээд, хоёр дахийг нь гэмт хэргээ гүйцэлдүүлсэн гээд яллаад байх юм байх. Ядаж хууль тогтоож байгаа хүмүүс нь ялгаж салгадаг байлгүй дээ. Арай нөгөө "тролл" багийнхаа сэвээ дэвээг "Ард түмэн дэмжиж байна" гэж худлаа *аагаад алх цохичихгүй биз дээ.

Нэг зүйлийг дахиад хэлье, хуулийг мөрдөх гэж гаргадаг болохоос биш хэн нэгнийг айлгах, залхаан цээрлүүлэх гэж гаргадаггүй. Бид ямар дундад зуунд амьдарч байгаа биш дээ. Тэр үед хулгай хийсэн хүний гарыг тасалдаг, эзэндээ халдсан, эзнээсээ зугтсан боолыг олны нүдэн дээр цаазалдаг, нүдийг нь ухдаг, айлгадаг, жигшээдэг, тэгээд энэ айдсаар нь ард олныг захирдаг байсан. Атал бид чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Ардчилсан нийгэм,соёл гэдэг чинь юу билээ.

Ямар ч хууль тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн системдээ нийцэж, багтаж байх ёстой. Гэмт хэрэгт оногдуулах ял гэм буруугийнх нь хэмжээнд тохирсон байх ёстой гэдэг бол эрүүгийн эрх зүйн гол зарчим. Тийм болохоор Эрүүгийн хуульд хийж болно оо, гэхдээ ялын бодлого нь арай өөр, уян хатан байх ёстой гэсэн үг. Хорих ялаас гадна эрх хязгаарлах, баривчлах, торгох гээд ялын олон хэлбэр байна. Хэрэв бусдад хохирол учруулаагүй бол хөнгөн ял оноодог, дахин давтан үйлдвэл ялыг хүндрүүлдэг, хорьж шийтгэдэг байж болно шүү дээ. Одоо ч гэсэн Зөрчлийн тухай хуульд согтуугаар машин жолоодоход 30 хоног баривчлах заалттай л юм байна шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яагаад хэрэгжүүлдэггүй байсан юм, цагдаагийн байгууллага нь өөрөө. Байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байж “Илүү чанга хууль батлаад аль” гэдэг чинь авилгаа нэмэгдүүлмээр байна аа л гэсэн үг биз дээ.

Үнэхээр хоногт 500 хүн согтуугаар машин жолооддог нь үнэн бол хууль батлагдсаны дараа тэр 500 хүнийг ямар ч ялгаварлалгүйгээр бүгдэд нь хорих ял оногдуулах шаардлагатай болно. 500 хүн ажлын байргүй, цалин орлогогүй, ар гэрээ тэжээх чадамжгүй болно, ядуурал нэмэгдэнэ. Тэгэхээр хүмүүс хорих ялаас зугтахын тулд нөгөө цагдааг чинь авилгадаж эхэлнэ, гэмт хэргээ нуун дарагдуулна. Дахиад хуулийн дампуурал. Ер нь эцсийн бүлэгт МАН ард иргэдээ хуулиар биш авилгаар, айдас хүйдсээр засаглах гээд байгаа юм биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 10 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2 цаг 12 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 2 цаг 12 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 2 цаг 13 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 2 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 2 цаг 17 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 4 цаг 9 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 4 цаг 13 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 4 цаг 13 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 4 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 4 цаг 16 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 4 цаг 17 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 4 цаг 19 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 4 цаг 20 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 5 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 5 цаг 36 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 50 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 53 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 6 цаг 6 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 7 цаг 1 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top