x

Тэргүүн бүтэц

Монголчууд бид яагаад нэгдмэл байдлаар үнэт зүйлээ бүрэн тодорхойлоогүй байгаа вэ? Яагаад Боинг шиг онгоц, Гүүдиер шиг автомашины дугуй үйлдвэрлэж чадахгүй байна вэ? Яагаад бид заримдаа хүн биш мал шиг үйлдэл гаргадаг вэ? Яагаад бид гаднын хөрөнгө оруулагчдыг олноор татаж чадахгүй байгаа вэ?

Хэрвээ танд ийм бодол төрж байсан бол энэ ном танд зориулагджээ. Энэхүү ном нь хэрэглээний философийн төрөлд багтах боловч хуурай онол эсвэл уйтгартай түүхээр уншигч таныг чилээхгүй. Орчин цагийн Монголын нийгэмд буюу та бидний өдөр тутмын амьдралын асуудал, асуултуудад философийн үүднээс дүн шинжилгээ хийн хариулахыг зорьж, сонирхолтой жишээ сэлтээр баяжуулан өгүүлжээ.

Декартын хайч

“Би ийм хүн” гэж хэлэхдээ уншигч та өөрийн бие махбодын талаар ярьдаг уу эсвэл сэтгэл, оюун санаагаа хэлдэг үү? 

“Би сэтгэж байна. Тиймээс би оршиж байна” (cogito ergo sum) гэж Рене Декарт (Renй Descartes, 1596-1650 он) тодорхойлсон байдаг. “Бодож сэтгэж байгаа учраас миний зүрх цохилж, би гэдэг хүн хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа” гээд шууд утгаар нь ойлгочхож болохгүй. 

Хүн гэдэг амьтан: 

  1. Оюун санаа
  2. Бие махбод 

гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтдэг гэсэн санааг үүгээр илэрхийлж байгаа хэрэг. Рене Декарт хүнийг ийнхүү хоёр хэсэгт хуваан тайлбарласнаараа хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн шавыг тавьсан билээ. 

Монголчууд ба Декартын хайч

Монголчууд бидний оюун санааны ертөнц хэмжээний хувьд жижиг, мөн бие махбодын ертөнцөөсөө бүрэн салж амжаагүйг илтгэх цөөнгүй шинж тэмдэг бий. 

Эхний жишээ. Бид 2012 оноос хойш жил бүр Эзэн Чингис Хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Цагаан сар эсвэл Наадам шиг өргөн дэлгэр тэмдэглэж хэвшээгүй байгаа ч өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг бид “Монгол бахархлын өдөр” хэмээн зарлаж улс нийтээрээ баяр амралтын өдөр болгосон. 

Хэрвээ Монголчууд бид хүнийг цэвэр оюун санааны ертөнц дэх үйл явдал, өөрчлөлтөөр үнэлэн харах хандлагатай байсан бол хааныхаа мэндэлсэн өдрийг бус харин хаан ширээнд суусан өдрийг нь тэмдэглэх байв. Есүхэй баатрын хүү Тэмүүжин бол Будда эсвэл Христ биш учраас төрсөн нь бус харин хаан ширээнд заларсан үйл явдал нь бидний төрт ёс, оюун санааны ертөнцөд илүү ач холбогдолтой. 

Өөр нэг жишээ бол бид “төрсөн хаяг” ижил учраас хоорондоо нэгдэж нийлдэг, сүрэг болдог үзэгдэл юм. Хүмүүс нутгийн зөвлөл байгуулан төрж өссөн газраа хайрлан хамгаалж, хөгжүүлж байгааг үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин нийгэмд хүмүүс эвлэлдэн нэгдэх эсвэл хэн нэгнийг ажилд авах, албан тушаалд томилох гол шалгуур, шалтгаан нь “төрсөн хаяг” байх учиргүй. 

Хаана, хэний гэрт, ямар хүйс, царай зүс, ямар гентэй болж төрөхөө хэн ч шийддэггүй учраас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д энэ талаар тодорхой зааж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Нийгмийн гэрээ хэмээн үзэж нэгнээ нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаа, боловсролын түвшин зэргээр нь ялгаварлахгүй байхыг тохиролцсон. Орчин цагийн хүний нийгэм “оюун санааны хүн болохыг” гол зорилгуудынхаа нэг болгосныг тунхаглаж байгаагийн нэг илрэл нь энэ юм. 

Хүнийг адгуустай ижилсүүлэх зүйл нь төрөх, үхэх болон байгалиас заяах гений онцлог шинжүүд нь бол ялгаатай болгож байгаа зүйл нь оюун санаа юм. Тэр ч утгаараа хүмүүс хоорондоо үзэл бодол, байр сууриараа ялгарч мөн түүгээрээ л өрсөлдөх учиртай. Хүн тарган туранхай, өндөр намх, хөгшин залуу, хотын хөдөөгийн, эрэгтэй эмэгтэй байх нь бусдаас ялгарах, өрсөлдөх, эвлэлдэн нэгдэх үзүүлэлт байх учиргүй. Хэрэв тэгвэл бид нийгмийн гэрээнийхээ зорилгоос ухарч, хүнийг бусад амьтны адил биологийн бодгаль төдий харж буйгаас өөрцгүй зүйл болж хувирна.

Нийтэлсэн НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 54 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top