x

“Чингис хаан” музейн захиалгаар Италийн Флоренцод урласан Чингис хааны алтадмал хөшөө иржээ

“Чингис хаан” музей үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдийнээ нэг жил боллоо. Энэ хугацаанд тус музейг  247 мянган хүн үзсэн байна. Байгуулагдсанаас хойш хоёр дахь жилдээ орж буй тус музейд үзмэр баяжуулах ажил, технологийн дэвшлийг ашигласан эзэнт гүрний түүхийг өгүүлэх танхимуудыг шинээр нээж байгаа аж.

Энэ талаар “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун "Чингис хаан музейн захиалгаар Итапийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөө ирсэн. Энэ хөшөөг музейн есдүгээр давхрын дугуй танхимд байрлуулна. Ёслол хүндэтгэлийн өргөө болох юм. 

Мөн найман метр өндөртэй, усан оргилуур бүхий мөнгөн мод байршуулах ажил эхэлж байна.

Музейн гуравдугаар давхар руу өгсдөг шатны баруун гар талын хана тэр чигтээ Монголын түүхийг харуулсан рельеф хийж байна. Нэгдүгээр давхарт Их нүүдлийг том хэмжээгээр хийж, байрлуулна.

Долоодугаар давхарт Сарьдагийн хийдийн Өндөр гэгээн Занабазарын Мянган бурхан байрлуулсан хэсэгт сүм шиг хийцлэл хийж байна. Наймдугаар давхарт 360 өрөөг байгууллаа. Өрөөнд ороход XIII зууны үеийн монголчуудын амьдрал, Чингис хааны түүхэн дунд өөрөө орно гэсэн үг.

Музейн бүх давхарт үзмэр баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ бүх ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээд, Чингис хааны мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр музейг дахин нээхээр төлөвлөж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ь (172.69.252.169)
    ЗА БАС ХИЧНЭЭН МӨНГӨ ЦАВЧАА ШААСАН БОЛ ӨЧНӨӨН МОНГОЛ САЙН БАРИМАЛЧИН УРЛААЧ БАЙХАД ӨВӨГ ДЭЭДСИЙН СУРГААЛЬД ХҮНИЙ НОХОЙ ИДХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ГЭДЭГСЭНДЭЭ ӨӨРИЙН УЛСЫН БАРИМАЛЧИН УРЛААЧИДДАА МӨНГИЙГ НЬ ӨГӨХГҮЙ ДҮҮРЦЭН ТОЛГОЙ ЮМДАА ЦЦЦ ТИЙМ ИХ МӨНГӨТЭЙ ЮМ БОЛ ЖУУЛЧИДЫН АВТОБУС НЫ ЗОГСООЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ ҮХЭР МАЛ ШИГ МӨӨРӨЛДӨХ ЮМДАА ЦЦЦЦ ЯАНДААА ЯАНА
    2023 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 7 цаг 19 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 7 цаг 24 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 7 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 7 цаг 33 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 9 цаг 38 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 9 цаг 45 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 10 цаг 5 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 10 цаг 10 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 10 цаг 14 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 10 цаг 22 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 10 цаг 26 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 10 цаг 58 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Өчигдөр 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top